Monday, May 25, 2015

Operating Rules

Эрх чөлөөт, ардчилсан нийгэмд хүний хийж болох хамгийн хэцүү зуйл бол leadership (манлайлал гэхээр Монгол хэлээр жаахан cliche буугаад байх юм). Хүссэн үедээ хаалга саваад гараад алга болох эрх чөлөөтэй хүмүүсийг тодорхой нэг зорилгын төлөө хөдөлмөрлүүлж, нэг баг болгож (өөрсдийнхөөрөө бүрэн дүүрэн байж чадахгүй, сөрөг байр сууринд тодорхой хэмжээгээр буулт хийнэ гэсэн уг) удирдана гэдэг тийм ч амар зүйл биш. Ялангуяа цалин багатай, ажил ихтэй төрийн албанд (авлига гэдэг зуйл огт байхгүй гэж тооцвол) ард иргэдийн амар амгалан байдал, хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зутгэх гол хучин зуйл нь шийдвэр гаргалтийн шат бүр дэх leadership.

Leadership-ийг харин хүн хоёр янзын аргаар олж авдаг байх. Нэг нь өөрөө удирдах ажил хийж алдаж онон байж сурах. Цол дагаж бяр нэмнэ гэдэг шиг. Ингэж сурах нь хэдийгээр хамгийн шилдэг арга боловч цаг хугацаа их авдгийн дээр алдаа гаргасан тохиолдолд төлөөсийг нь ганц тэр хүнээс гадна байгууллага, хамт олон нь үүрдэг тул хамгийн хүсүүштэй нь бас биш юм. (Чухал шийдвэр гаргах албан тушаалд туршлагатай, өмнө амжилттай байсан хүн тавихыг олон нийт шаарддаг шалтгаан нь энэ буюу). Leadership-ийг сурах нөгөө нэг арга нь сайн leader-үүдээс суралцах. Залуу хүмүүст ажилд ороод юу хийх нь чухал бус харин хэний доор ажиллах нь чухал гэдгийн учир энэ. Гэхдээ бас leader-ээс (номоор нь аль эсвэл биеэр) суралцсанаа амьдрал дээр туршиж, өөриймшүүлж авахгүй бол хэдий мундаг хүний доор ажиллаж байсан боловч олигтой юм суралгүй өөрийгөө ч, нөгөө хүнээ ч хөөддөг нөхөдтэй адил нэгэн болж хувирах эрсдэлтэй.

Хэрвээ удирдах албан тушаалд шууд очих аль эсвэл сайн удирдагчийн доор ажиллах боломжгүй бол сайн leader-үүдийн бичсэн зөвлөгөөнүүдийг олж үзэж тэндээс ихийг суралцах боломж бас бий. Ялангуяа гадны төрийн албанд олон жил зүтгэсэн хүмүүсийн зөвлөгөөнүүд ямар ч context-д хөрвөх чадвартай мөртөө өдөр тутмын нүсэр их ажлыг цэгцтэйгээр харах, эрхлэх, зохицуулахад маш их хэрэг болдог. Манайд иймэрхүү зөвлөгөөнүүд тэр бүр байдаггүй нь удирдах албан тушаалын хүмүүс доороо ажиллаж байгаа хүмүүстээ leadership-ийг тэр бүр зааж сургаж чаддаггүй, бур цаашлаад өөрсдөө удаан хугацаагаар ажиллаж statesman болж чаддаггүйтэй холбоотой байх. Юутай ч мартахаасаа өмнө бусад хүмүүст сонирхолтой байх болов уу гээд нийгмийн бодлогын тал дээр өөрийн үргэлж санаж явахыг хичээдэг зөвлөгөөнүүдийг доор орууллаа:

Tim Geithner's "special code for how to think about economic policy"

"Focus on what’s right, not just what is possible or easy.

"Never forget what a privilege it is to serve your country.

"Know that the world, not just America, depends on the quality of the judgments we make in this building.

"Make sure you steep yourself in what you do not know and what you cannot understand about the world.

"Don’t overdo it with excessive deference to the Secretary of the Treasury, or to the President. Tell them what you think.

"Understand we do serious work, but don’t take yourself too seriously.

"Cast your net broadly for advice, subject your initial judgments to relentless debate, but don’t let yourself be paralyzed by the difficulty of the choices, the fog, the shades of grey.

"Remember we have to be for stuff—I’m descending into self-caricature. Remember we have to be for stuff, not just against stuff—the brakes on initiative, but also the accelerator.

"No peacocks, jerks or whiners.
Rumsfeld's Rules - болвол номыг нь заавал олж уншаарай
In one conversation, seemingly out of nowhere, Moynihan said, “Don, only buy black socks.” I gave him a quizzical look. “You can wear them with anything,” he said. I took this to mean that in a busy world, it is best to make things easier by simplifying certain habits and decisions. Then again, he may have just been giving me wardrobe advice.
Obama’s Way by Michael Lewis
This time he covered a lot more ground and was willing to talk about the mundane details of presidential existence. “You have to exercise,” he said, for instance. “Or at some point you’ll just break down.” You also need to remove from your life the day-to-day problems that absorb most people for meaningful parts of their day. “You’ll see I wear only gray or blue suits,” he said. “I’m trying to pare down decisions. I don’t want to make decisions about what I’m eating or wearing. Because I have too many other decisions to make.” He mentioned research that shows the simple act of making decisions degrades one’s ability to make further decisions. It’s why shopping is so exhausting. “You need to focus your decision-making energy. You need to routinize yourself. You can’t be going through the day distracted by trivia.” The self-discipline he believes is required to do the job well comes at a high price.
Jake Sullivan's commencement address to students at the Humphrey School of Public Affairs on May 20, 2013
Public policy is a study in imperfection. It involves imperfect people, with imperfect information, facing deeply imperfect choices—so it’s not surprising that they’re getting imperfect results.

Policymakers are people. There will be meetings where one participant has a grudge against another. Where someone is fighting the urge to doze off because their kid kept them up all night.
Leadership: Essential Writings by Our Greatest Thinkers, editor Elizabeth D. Samet

0 comments: