Tuesday, March 08, 2016

Сэхээтэн хэмээх нэгэн зvйлийн хөхтөн амьтан

Хоёроос гурван гадаад хэл мэддэг, гурваас дөрвөн сургууль төгсөж дамжаа дүүргэснээрээ сэхээтэн болдоггүй бололтой. Уул нь их сургуулийн боловсрол сэхээтэнг тодорхойлох зайлшгүй нөхцөл мөн боловч хангалттай биш юм. [...] Хүн бүгдийг мэдэх албагүй ч улам бүр нарийн төвөгтэй болж буй ертөнц, нийгэм, улс төрийн амьдралын юмс үзэгдлийн мөн чанарыг таних, эдгээрийн уялдаа холбоог хөгжил хөдөлгөөнд нь олж харах үүрэг сэхээтнүүдэд ногдож байна. Нийгмийн хувьсал хөгжлийг бүхэлд нь хуучин дасал болоогүй өөр өнцгөөс харах, учир начрыг нь бусдад тайлбарлаж таниулах, оюуны эрх чөлөөгөө ашиглаж чадахгүй, бас хүсэхгүй байгаа “сэхээтнүүд” дэндүү олон болжээ. Сэхээтнүүд улс нийгмийн оюун санааны хөтөч, хүн чанарын бэлгэдэл байх үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болохоор нийгэм хөгжлийн чиг баримжаагаа алдаж, тэр хэмжээгээр нийгмийн үнэт зүйл хомсдож, нийгмийн эрүүл хөрс болсон ёс суртахууны шалгуурууд үгүйсгэгдэх хандлагатай болдог юм байна.
Р.Амаржаргал - "Сэхээтэн"

+ Д.С. Лихачев, «Письма о добром и прекрасном»

0 comments: