Sunday, September 27, 2015

Quotes of the Weekend

Нэг сонин тохиодол одоо ч сэтгэлээс гардаггүй юм. Улс төрийн товчоонд н.Моломжамц гээд өвгөн настай хүн байх. Аливаад их голч байр суурьтай ханддаг байлаа. Зөвлөлтөд 1948 онд сургууль төгссөн сэхээтэн хүн. Залуучууд бид яахав дээ түүнийг нөгөө л марксистүүдийн нэг гэж боддог байж. Заримдаа хүмүүс “Төв хорооны Санхүүгийн хэлтсийн н.Санжаацамц, Улс төрийн товчооны н.Моломжамц хоёр Их тэнгэрийн аманд хурал хураад байх юм” гэхэд бид тоглоом байлгүй гээд шоолдог байлаа. Би 1988 онд Удирдлагын институтын захирал байхдаа Төв номын санд Нагаржунайн 73 бадагтыг үзэх санаатай хоёр гурав хоног суусан юм. Тэгсэн Моломжамц гуай дууддаг юм байна. “Би хоёр гурав хоног чамайг эрээд олсонгүй чи хаачив” гэхэд нь “Ном үзэх санаатай Төв номын санд суулаа...” гээд учраа хэлсэн. Тэгтэл урдаас “Нагаржунайн 150 бадагт гэж байдаг юм шүү дээ ” гээд цээжээр дүнгэнэтэл унших нь тэр [...] Моломжамц гуайн уншиж судалж цээжилсэн нь бол Нагаржунайн филосифийн их хөлгөн судар. Миний үзэж байсан 73 бадагт бол бага хөлгөн нь юм.
Д.Бямбасүрэн баавайн 2014 оны ярилцлагаас

That there is such a thing as raw, unalloyed, agendaless kindness.
David Foster Wallace

0 comments: