Monday, February 03, 2014

Рэндом Нөvт

Аль ч хэл бусад гадаад хэлний нөлөөгөөр баяжин шууд ба дам утгаар гадаад үгийг зээлдэн өөриймшүүлдэг. Энэ нь хэл мөхөж буй хэрэг биш, баяжиж багаа нь тэр. [...] Хэл болгон тухайн үндэстний сэтгэлгээний өвөрмөцийг илэрхийлдэг. Европ зүгийн хэлэнд зүрх нь хайр энэрлийг илэрхийлдэг бол монголчууд элгээрээ хайралдаг. “Элэг бүтэн”, ”элэгтэй”. “Чулуун зүрхтэй” гэвэл оросоор энэрэх сэтгэлгүй гэсэн санаа агуулдаг бол монголоор энэ нь эр зоригтой, айхыг мэддэггүй гэсэн утгатай. Фин, баск, унгар, эстони хэлэнд энэтхэг европ хэлний нөлөө асар их учир үй түмэн үгийг нь зээлдэн хэрэглэдэг. Огтоос европ бус эдгээр хэл мянга мянган жил өөрийн хэлний логик, этнолингвистик чанараа хадгалж чадсан учраас л европ хэлтний дунд амьд хэлээ хадгалсаар өдий хүрчээ. Чухам үүнд л хэлний дархлаа, хэлний логик оршмой.
Баабар - Киноны хэл

Өөрөөр хэлбэл энд хоёр өөр хүчин зүйлийн харилцан үйлчлэл явагдаж байна. Энд нэг талаасаа Монгол хэлээ орчин үетэй хөл нийлүүлэн мөхөхөөс хамгаалахын тулд зайлшгүй гадны үгс заавал оруулж ирэх шаардлагатай болж байгаа юм. Харин нөгөө талаасаа Монголчуудын сэтгэлгээг нь чингэх явцдаа эвдэхгүй байх ёстой. Уг хоёр хүчин зүйл бие биеэ үгүйсгэх шаардлагагүй. Гэхдээ аль нэг тал руугаа хэлбийхэд маш амархан. Хэрвээ тэнцвэрийг нь олж чадахгүй бол нэг бол ариун дагшнаар нь хадгалж байна гээд орчин үеийн хүн хэрэглэх аргагүй хэл болгож орхино, аль эсвэл мань мэт шиг Монголоор бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлж чадахаа байна.

 

Addendum: Don't forget to check out the wonderful videos from Buryatia where the danger of losing the language is becoming much more imminent: Buuza, Говорим на буриатском - Уважение, - Образование, - Молодость, - Невестка ("А бабушка то нацистка" lol)

0 comments: