Monday, February 04, 2013

Tvvхийн Mөрөөр

Lookhuuz guayn helj baigaa shig "sonirholguy" baisan ni ch yu yum be. Zugeer Tsedenbal uuruu Mongol Uls UN-d elseh ach holbogdliig ni oilgooguy, deerees ni orosuudiin amiig hardag muu zantay baisniih ni l hargai baih. Yamar saindaa tereer kommunist onold het ih itgeed ah nairamdalt ornuud uildverleed, Mongolchuud harin tuuhii ediig ni hangaad baival bolno gej tuusaar baigaad CCCP butarch unah uyed bid Erdenetees uur uildverguy uldej hotsorson bilee...

Хожим Лхамсүрэн өөрийн дурсамжид ""Цэдэнбалыг хэн явуулах гээд байгаа юм. Зөвлөлтийн элчин сайд тэгээд байгаа юм уу?" гэсэн асуултыг Маршал надад тавьж байсан юм" гэснээс нь үзэхэд бүрэлдэхүүний талаар, ялангуяа тэргүүний талаар манай удирдлага санал нэгтэй байгаагүй бололтой гэсэн сэтгэгдэл надад төрдөг юм.
Урианхан Б. Жаргалсайхан, "Алаг Жарны Бодрол," p.160
[Нью Йорк орох замаараа] Парист түр саатах зуураа тэнд олон улсын хуралд оролцож байсан ЗХУ-ын ГЯЯ-ны сайд В. Молотовтой уулзаж, ажлынхаа чиг хандлагын талаар зөвлөлджээ. Энэхүү уулзалтын талаар яамны архивт үлдсэн нэгэн ярианы тэмдэглэлд дурдсаныг иш татвал:

"Цэдэнбал: Олон төлөөлөгч хүмүүстэй уулзах шаардлагагүй гэж бодож байна.

Молотов: Яалаа гэж. Харин аль болохуйц олон хүмүүс төлөөлөгчидтэй уулзаж улс орноо таниулахыг хичээх хэрэгтэй.

Цэдэнбал: Хөрөнгөтний сурвалжлагчдаас аль болохоор зайлсхийх нь зүйтэй юу?

Молотов: Үгүй дээ. Тэд нартай уулзаж, улс орныхоо талаар болон бодлого байр сууриа тайлбарлаж байх нь чухал.

Цэдэнбал: Би оросоор ярина гэж бодож байна.

Молотов: Та аль болохооор үндэснийхээ хэлээр ярих нь зүйтэй санагдаж байна..." гэх зэргээр зөвлөж байжээ.

Миний үзээгүй архивын өөр нэг тэмдэглэлд юу гэж байсан тухай ахмад дипломатч Ц. Дэмиддагва гуай дуртгалдаа иш татсаныг энд сийрүүлбэл: "Цэдэнбал дарга Молотовоос "НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблей гэж хоёр өөр юу байдаг юм уу?" гэж асууж байснаас үзэхэд тэрээр НҮБ-ын Дүрмийг ч уншаагүй, энэ талаар хайхрамжгүй хандаж байсан нь илт байдаг. Энэ тухай Н. Лхамсүрэнгийн оросоор бичсэн ярианы тэмдэглэл ГЯЯ-ны архивт байсан бөгөөд түүнийг Л. Хашбат, Д. Пүрэвдорж, Б. Ванчиндорж бид жараад оны үед уншиж, Ю. Цэдэнбалын арчаагүй ажлын талаар шивэгнэн ярьж байсан билээ. Гэтэл тэр тэмдэглэл одоо байхгүй болсон нь "даргын нэр хүндэд харш" гэж үзсэн Ю. Цэдэнбалын тагнуулууд авч устгасан болов уу" гэжээ.
И. Очирбал, "Дипломат Өвөөгийн Дурсамж," p.104
1940-өөд оны эцсээр Монгол улс НҮБ-ийн гишүүн болох асуудал их яригддаг болсон юм. Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан энэ асуудалд онцгой ач холбогдол өгч байсан юм. Хар залуугаасаа Монголын төлөө өөрөөсөө хамаарах болон хамаарахгүй бүхнийг хийж, үхэхээс бусдыг үзсэн түүнд Монгол улс НҮБ-ийн гишүүн болох нь нэг насны мөрөөдлийн биелэл нь ч байсан байж магадгүй. Ингээд Х.Чойбалсан 1947 онд энэ асуудлыг шийдүүлэхээр Ю.Цэдэнбалыг Нью-Йорк руу илгээсэн юм. Ю.Цэдэнбал тэнд очоод НҮБ-ын чуулганд нэг удаа үг хэлснийг эс тооцвол юу ч хийгээгүй буцаж ирсэн юм билээ. Бусад орны төлөөлөгчидтэй уулзаж, өөрийн орныг сурталчлах, тэдний дэмжлэгийг авах талаар ямар ч ажил зохиогоогүй байдаг юм. Үүнээс үүдээд Ю.Цэдэнбалд Монгол улсыг НҮБ-ийн гишүүнд элсүүлэх сонирхол ер нь байсан болов уу? гэсэн асуулт төрдөг юм. Нью-Йорк хотод очоод, юу ч хийлгүй, өрөөнөөсөө ч гаралгүй хэдэн өдөр зүгээр суусан түүний хачин үйлдлийг юугаар ч тайлбарлах боломж олддоггүй учир яах ч аргагүй ийм асуулт төрдөг юм.

Гэхдээ түүнээс хойших Ю.Цэдэнбалын үйлдлийг ажиглахад тийм сонирхол түүнд байсан байж магадгүй гэсэн бодол төрүүлдэг ч гэсэн Монгол улс НҮБ-ийн гишүүнээр элсэх асуудал 1962 оныг хүртэл сунжирсан юм. 1962 онд Монгол улс НҮБ-ийн гишүүн болж, Байнгын төлөөлөгчийн газраа ажиллуулж эхэлсэн юм. НҮБ Монгол улсыг гишүүнээрээ элсүүлэн авах шийдвэрээ гаргаж байх тэр үед Ю.Цэдэнбал хөлөө хугалаад, Москва хотод эмнэлэгт хэвтэж байжээ. "Дургүй бол хүчгүй!" гэсэн нэг үг Монголд байдаг юм.
Ц. Лоохуузын дурсамж XX зууны Монголчууд /2/: Социалист Монголын улс төрийн амьдрал, p.94

0 comments: