Sunday, February 14, 2010

Tuvshin's Web Log 5 Нас Хүрлээ!

Яг 5 жилийн өмнөх энэ орой блог дээрээ хамгийн анх бичлэг хийж байсан юм. Тухайн үед хэдий 8-уулаа 2 өрөө байранд шахцалдан амьдардаг байсан ч гэрийнхэн маань надад зориулаад өрөөний нэг буланд номын шүүгээ, ширээ, компьютэр гурвын зай гаргаж өгсөнийх нь үр дүн энэ блог. Хэнд ч хэрэгтэй, яах ч гэж тэгж суудаг байсан юм бүү мэд. Лав л диал-апаар интэрнэтэд холбогдоод шөнөжин интэрнэт ухаж яваад саваагүйтээд үүнийг нээчихсан юм даг. Юутай ч ширээний маань хажууд газар гудсан дээр унтдаг байсан ээж дүү хоёр маань шөнө толгой дээр нь гэрэл асаалаа гэж нэг ч удаа гомдоллож байгаагүйг бодоход намайг өөртөө хэрэгтэй л зүйл хийдэг гэж итгэдэг байсан байх. Одоо эргээд харахад гэрийхнээсээ уйчлал гуймаар.

Ер нь миний үеийнхэн их өрөвдөлтэй. Гадны суваг үзлээ гээд агуулгыг нь ойлгохгүй, ном уншлаа гээд Хүүхэд Залуучуудын Нэвтэрхий Толь III-аас хэтрэхгүй. Дунд сургуульд зарчмын хувьд ээж аавын үзэж байсантай яг адил хичээл үзнэ. Нийгэм нь урагш цойлоод байдаг, бид нар нэг газраа эргэлдээд байдаг. Тэгэхээр тухайн үед интэрнэт бидэнд ямаршуухан том орон зайг нээж өгсөн нь ойлгомжтой.

Мэдээж хэрэг интэрнэт дээрх мэдээллийг өөр гараг дээрээс уншиж байгаа арван жилийн хүүхэд шууд ойлгоход хэцүү. Хэлний бэрхшээлээс авхуулаад соёлын зөрөө, бүр цаашилбал мэдлэгийн дутуугаас болж эхэндээ бараг өөрийгөө тэнэг мэтээр боддог байв. Гэхдээ үүний сайн тал нь гэвэл шинэ юм бүхэн сонирхолтой санагдана. Платоны Симпозиум дээр философийн хамгийн тулгуур нь мэдэхгүйгээ нөхөх гэсэн эрмэлзэл (eros - тэчьяадал) гэсэн байдаг. Яг үүнтэй адил шинээр мэдэж авсан бүхэн дараа дараагийн мэдлэгийн замыг засч улам ихийг мэдэх хүслийг төрүүлнэ. Гэхдээ үүнийг ганцаараа өөрөө өөртөө хадгалаад байх утгагүй. Сократын харилцан ярианы нэгэн адилаар мэдлэг гэдэг байнга хэлэлцэгдэж, дэнслэгдэж, хурцлагдаж байх учиртай. Энэ блог ч чухам тэрхүү санаан дээр үндэслэгдсэн. Харин тэр үүргээ хэр биелүүлж чадаж байгааг сайн мэдэхгүй юм.

Хэрвээ энэ блогын нэг зорилго нь бусадтай мэдсэнээ хуваалцах бол, нөгөө нэг зорилго нь яах аргагүй миний өөрийн хөгжлийг сараас сард, жилээс жилд хэрхэн өөрчлөгдөж буйг танадах. Блогын эхний саруудад ямаршуухан зүйлс бичиж, уншиж байсныг одоогийнхтой харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай. Яваандаа ч нэлээд өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Юутай ч энэ олон жил надтай хамт байж миний блогыг цаг гарган уншдаг бүх найзууддаа баярлалаа. Энэ блог ийм олон жил тасралтгүй явж ирсний хамгийн гол хүчин зүйл нь та нар юм шүү.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

14 comments:

Anu said...

Yess,I'm the first one to comment:D Bi bas chamtai 5 jiliin umnu taniltsaj bsan yum baina. Bas l shunujinguu suugaad l yu ch yum baahan sedveer aimaar chataltsgaadag huuhduud baisan,kk. Ter uyed l chamaas zunduu shine yum medej avdag baisan, odoo ch buur medlegiinhee hureegeer mani metiigee haanaa ch daguulahgui tom zaluu bolsoon :) (don't get mad at me for saying this, i know u're modest,lol) Yamar ch baisan erdmiin ih zamd chen amjilt husie, it's been always a great pleasure to have you as a friend.Bas blog-ii chen bi bainga unshdii shuu, even though u might not know :)

Nick said...

яаая, 5 жил ч чамлахааргүй хугацаа шүү. Би ч бас тэр үед нэг блог шиг нээж л бсан юм бна. Харамсалтай нь чам шиг ингээд өдий хүртэл хөтлөөд яваагүйдээ өөртөө л гомдож явандаа. Тиймд, чиний хүч чармайлт үнэлээд баршгүй. Яасан ч ойн баярт чинь баяр хүргэе. Мөн өөрийгөө блогыг чинь тасралтгүй уншдагаа дурьдах нь зүйтэй байх.

Сар Шинийн Мэнд Хүргэе!

Anonymous said...

Баяр хүргэе ээ.

Уншигч

Anonymous said...

Баяр хүргэе! Залуу чамаар бахархаж байна. Бид хоорондоо өрсөлдөгч биш, бидний өрсөлдөгч нар хилийн чанадад маш өндөр хурдтай ахиж байгааг залуу гадарлаж байгаа бизээ. Шүүмжлэл, тохуурхал хүнийг хөгжүүлэхээсээ илүү дайсагнацал бий болгодгийг санаж, ялангуяа дүү нартаа даруу төлөв занг нэн тэргүүнд үлгэрлэж яваарай.
10 жилийн ойн дээр чинь сэтгэгдэл бичихээ амлая. Тэр үед зөвхөн мэдлэгийн хүрээнд биш ёс зүйн хэм хэмжээний хувьд ч ахиц гарсан байна гэдэгт эргэлзэхгүй байна.

"Номын Клуб"-с мэнд хүргэв.

Oko said...

uuruu huuhed bhaasaa hutlusun yum chin blog chin yr ni chamtai hamt usuj unsiij yavaan bn l daa..neeree l bichlegees chin ih uur chanar udruus udurt haragdaad bga shuu :D
udahgui 10,20 30... jiliin bichleg gd hiij baihiin yruul talbiya.

Anonymous said...

Та тэгээд уншигчдын сэтгэгдэлд хариу өгч байл даа?

iga said...

Aaaamjilt husie!

Tuvshin said...

Bayar hurgesen buh humuust mash ih bayarlalaa. Ta nart ch bas amjilt husye!

Pearle Deppsu said...

Өө зааз, бүүр 5 хүрчихсэн үү? Би 1 дүү юм байна шд хэхэ

tsatsrala said...

Saihan shinellee. Saihan shinelev uu? :P

Heden jiliin umnu ene blog t halit orchood jaahan gaihaj bgaad garsan bilee..ter uyed ene blog iig hugshin hun, esvel gadaad hun hutuldug bh gj bodchood hmm sonin yumaa, gadaadad udaan amidarsan neg "sonin" zaluu hutuldug baih, "yu" yariad bgan bol gj gaihaj bilee:D Saihan ape yavj dee bi. Harin turuu jil sanaandguy bas l orood (via hogjim.blogspot.com) "hunger for knowledge" sergechlee:P

Jaahan hojuu medsen ch saihan blog baigaad bayartay bna. Tursun udriin mend hurgeye! Ezend ni bayarlalaa gej helye:)

Anonymous said...

Tuvshin, congratulations:) keep doing what you're doing, there is so much out there !

clouds

Особу said...

congrats :)

Amarsanaa said...

Хийсэн зүйлийнхээ үр дүнг харж чадна тэр болтол хүлээж чадна хүлээхдээ зүгээр суулгүй хөдөлмөрлөж чадна гэдэг нь том чадвар (3 чадварын нэгдэл) юм шүү!

Edefiner Technology - Web Design Company said...
This comment has been removed by the author.