Thursday, December 10, 2009

Коллэжид Суралцах Боломж

Энэ жил дунд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд болон Монголын их дээд сургуулиудаас гадаадын их дээд сургуулиуд руу шилжиж liberal arts чиглэлээр BA (Bachelor of Arts) авахыг хүссэн оюутнуудад Герман улсын Бэрлин хот дахь European College of Arts сургуульд бүтэн тэтгэлэгтэй суралцах боломж байгааг дуулгая.

Value Studies гэсэн ерөнхий нэртэй энэхүү баклаврын програмд философи, урлагийн түүх, утга зохиол, улс төр, кино урлаг, театр зэрэг хүмүүнлэгийн ухааны олон салбарыг нэг багц болгон заах юм (эндээс бүх хичээлүүдийн каталогийг үзээрэй). Хичээлүүд бүгд Англи хэл дээр бөгөөд голцуу нэг ангидаа 8-10 оюутнуудтайгаар семинар хэлбэрээр явагдана. Багш нар нь ихэнхидээ Harvard, Yale, Oxford, Columbia, Cambridge, University of Chicago зэрэг сургуулиудаас PhD-гээ авсан (эндээс багш нарын жагсаалтыг үзэж болно). Багш оюутны харьцаа 1:8. Сургууль нийтдээ 15 орноос ирсэн 50 орчим оюутантай, бүгд нэг дор амьдарна.

Сургалтын төлбөрийн хувьд ойролцоогоор жилийн €15,000 ($22,000) боловч сургуулийн need-based санхүүгийн тусламжид хамрагдсанаар хүн бүр зөвхөн боломжийнхоо хэрээр төлөх боломжтой (иймд ерөнхийдөө ихэнх оюутнуудын төлбөрийг сургууль бүpэн даадаг). Энэхүү төлбөрт замын зардлаас бусад хоол, байр, сурах бичиг, хот доторх тээвэр, музэйн үзвэр, Италийн Флорэнс руу хийх танилцах аялал, 3 дахь жилд гадаадын өөр оронд суралцах гэх мэт бүх зардлууд орно. Үүний дээр кампус дээрээ ажил хийх боломжтой.

Мөн түүнчлэн одоогийн сурч буй сургуулиа дуусгах сонирхолтой хүмүүс болон дээд сургуулиа нэгэнт төгсчихсөн хүмүүст зориулсан нэг жилийн Academy Year болон Project Year гэсэн програмууд бий.

ECLA-гийн талаар товчхон танилцуулахад ийм байна. Admissions-ийн талаар http://www.ecla.de/admissions/how-to-apply/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийн аваарай. Ирэх admissions deadline Feb 15, 2010. (Facebook ашигладаг хүмүүс энэ хаягаар орж одоогийн болон өмнө нь суралцаж байсан оюутнуудаас мэдээлэл авч болно).

Хэрвээ хичээл болон application-ий талаар биечлэн асууж тодруулах зүйлс байвал коммэнт хэсэгт үлдээх, эсвэл над руу шууд tuvshinred@yahoo.com гэсэн хаягаар и-мэйл бичээрэй.

Боломжтой бол цааш нь энэ талаар сонирхсон хүмүүст нь дамжуулна уу. Баярлалаа.

0 comments: