Thursday, October 08, 2009

Some Rarities

Нөхдүүдэд сонирхолтой байж магадгүй гээд энэ зун найзаасаа олж авсан ховор бичлэгүүдээс ганц хоёрыг нь тавихаар шийдлээ. Эхнийх нь Халимагийн Окна Цаhан Замын хайлсан Жангар тууль. Ер нь манай Баруун Монголын соёлын энэ том өвийг манайхан ердөө тууль чигээр нь авч үзээд цааш судлаж олны хүртээл болгодоггүй нь жаахан харамсалтай (хэрвээ Барууны Great Books маягийн хичээлд хамрагдаж үзсэн бол Илиад, Одиссэйг ямар их цаг, анхаарал зарцуулж уншдагийг мэднэ байх). Юутай ч миний мэдэхийн хүн зоноосоо хамаарч Жангарыг газар бүр өөр өөрөөр дуулдаг. Гэхдээ тэдгээрийн дундаас Цагаан Замын дуулсан хувилбар бол яах аргагүй хамгийн мундаг нь. Өөр илүү гарах--ялангуяа амьд--хувилбарыг нь сонсож үзсэн хүмүүс байвал өөрсдийнхөө сэтгэгдэлээс хуваалцаарай.

Харамсалтай нь энэ бичлэг ердөө нэгхэн цагийн урттай. Миний сонссоноор бүтэн эхийг нь хайлбал хэдэн өдөр болдог юм гэсэн. Мэдээж эхэлж сонсч байгаа мань мэтэд энэ ямар хамаа байхав. Хамгийн эхлээд ямаршуухан зүйл байдгийг нь мэдээд авах л чухал.

Хэрвээ Жангарын бүтэн эхийг нь сонирхож байвал эндээс уншаарай (Халимаг дээр, гэхдээ хичээх юм бол утга нь бүрэн ойлгогдоно; даан ч Цагаан Зам яг хаанаас нь эхлээд хаана дуусаад байгааг олж чадсангүй). Үүний дээр Монголын Радиогийн сэтгүүлч Д. Чулуунцэцэгийн Бээжингээс бэлтгэсэн "Жангар хийгээд жангарчид..." нэвтрүүлгийг сонсч үзэхийг зөвлөе (энэ дээр дарж сонсоорой). Энэ нэвтрүүлэгт Халимаг, Торгууд хоёр залуу Жангарыг хайлахаас гадна төгсгөлд нь Цагаан Замын дээр дурьдсан хувилбар явна. Сонирхож байвал бас энэ Шинжааны Ойрад Монголчуудын хувилбарыг сонсоорой.

Окна Цаhан Зам - Җанhр (энэ rapidshare линкийг хэн нэгэн нь mirror хийх боломж байна уу?)



Хоёр дахь нь Тувагийн алдарт хөөмийч Ойдупаа Владимир Ойуны урьд өмнө нь хаана ч тавигдаж байгаагүй хувийн бичлэг (Англиар бол Bootleg recording юм уу даа). Түүнтэй нөхөрлөж байсан андын маань хэлснээр бол мань эр жинхэнэ "Mensch" гэж байгаа :P Харин Хашаагийн тодорхойлсноор бол "Tувадаа Ж.Ф.Кеннеди, Майкл Жордан, Элвис Преслиг нийлүүлсэн дайтай лут эр" Конгар-ол Ондараас мундаг нөхөр :))

Энэ бичлэг дээр Ойдупаа яг юу хийгээд байгааг нь нарийн мэдэхгүй юм. Миний ойлгосноор бол хөгжмийнхөө утсан дээгүүр Америкийн bluesman-ууд шиг төмөр гулсуулаад байх шиг байгаа юм--өөр ямар ч хөгжимчин тэгдэггүй гэнэ.

Үүний дээр хэрвээ сонирхож байвал түүний Divine Music From a Jail цомгийг upload хийж болж байна (мөн түүнчлэн Hun-Huur-Tu, Chirgilchin, Gennadi Tumat, Igor Koshkendey, Kongor-ol Ondar, Kaigal-ol Kovalyg гэх мэт олон хөөмийчдийн цомгууд бий).

Ойдупаа Владимир Ойун - Bootleg recording

Addendum: Journeyman Pictures on Tuvan Throat Singers

2 comments:

Pearle Deppsu said...

чамайг крилээр бичлэгээ бичсэн байхыг харсан чинь сонин с анагдаад байх юм

tsatsrala said...

Oidupaa chn goeiim bna, Tsagaan zam ene 2 tustei sonsogdoj bna. Hovor zuil sonirhuulsand gyalailaa:D