Friday, February 20, 2009

This and That

Unuudur Slate.com deer Farhod Manjoo-giin (ene nuhriin tech column-uud sain) "How To Go to Harvard for Free" gesen niitlel garch. Nad shig online lecture enthusiast bol (ene blogiin baruun dood buland uuriinhuu durtay online lecture-uud buhii web site-uudiin link-iig tavidag bolood udaj baigaa) uuniig unshaaray. Internet-d suuldee bur uchir ni oldohoo baisan olon lecture-uudiin talaar yurunhiid ni bagtsalsan ih davguy niitlel bolj. Minii huvid hamgiin suuld ihed durlasan lecture gevel dunguj hedhen honogiin umnu Deutsche Bank-iin Financial Economics Award hurtsen Yale-iin Robert Schiller-iin Financial Markets baina. Yalanguya ter hamgiin suuld unshsan Larry Summers-iin hoyor lecture asar taalagdav. Tuunees gadna Cambridge-iin Darwin Lectures 2008-iig sonsohiig sanal bolgoyo. Yalanguya Oliver Letwin-ii "Serendipity in Political Life" bolon Simon Winchester-iin "The Unanticipated Pleasures of the Writing Life" gesen hoyor lecture-iig zaaval sonsooroy. Neeree Simon Winchester gesnees sayhan ene nuhur Joseph Needham-iin talaar nom bichij (ene talaar lecture deeree halit duridana, bas Eric Hobsbawm-iin review-iig unshaaray). Sonirhson humuus ni unshina biz dee. Zavtay bol bas BBC4 deer garsan The Needham Question-iig sonsooroy.

Neeree uchigdur shunu Timothy Garton Ash, Nobel laureate Wole Soyinka hoyoriin 1989 onii talaarh dursamj bolon ur nuluunii talaar unshsan lecture-d suusan. Hervee zav garval ene talaar bichnee. Yur ni 20-r zuunii tuuh sonirhdog humuus Communism-iin suulchiin udruudiig mash gyarhaigaar harj (uuruu ch zohih hemjeegeer uil yavdliin dund ni baisan), tuuhen holboosiig ni mash mundagaar gargaj irdeg Timothy Garton Ash-iin nomuudiig recommend hiiye. Nuhur uul ni huuchin New York Review of Books deer tasarhai niitleluud bichdeg baisan yum. Suuliin uyed baisan boltoy (odoogiin The Guardian deerh niitleluud ni neg ih taalagddagguy yum). + TGA on the term "Liberalism"

Beacon of Liberty Amid Depression - quite interesting!

Some fun stuff: Christopher Hitchens on Booze + PaperCut on Kingsley Amis' "Everyday Drinking" + The New Yorker: A Few Too Many
Is there any hope for the hung over?


Gesnees odoo Egypt-d elchin bolson D. Bayarkhuugiin arhinii talaar bichsen neg marzan niitlel baidag yum. Internet-d haigaad olsonguy tul end huulj tavilaa:

Архи ба Хvний Нийгэм
Архи нас уртасгана

Монголоор “архи” гэж нэрлэдэг гашуун усыг арабаар “арак”, туркээр “раки” гэх ба угтаа гарал нь нэг, чухам хэн нь хэнээсээ авч нэршvvлснийг тайлсан нь vгvй. Эртний дэлхийд чухам хэзээ, хэн гэгч, ямар зорилгоор архи бий болгочихсныг ч заасан, дурдсан археологийн ба тvvх бичлэгийн олдворыг хараахан олоогvй байна. Хvй нэгдлийн vед яадаг байсныг мэдэхгvй, лав боолт нийгэм vvсэхэд архи єргєн хэрэглэж найрлаж байсан тухай бичсэн нь зєндєє. Монголчуудын хувьд “Нууц товчоо”-ноос “бор дарс”-ны тухай бишгvй мэдээлэл авч болно. Ємнє нь байсан ч байх.

Архийг гол тєлєв жимснээс гарган авч байсан бол монголчууд сvvнээс гарган авч байснаараа ялгаатай. Гэтэл эртний Хятадад цагаан будаанаас маш хvчтэй тансаг архи гарган авч байсан нь эдvгээ хvртэл залгамжлагдаж ирсэн. Эртний хуанди нар “Маотай” хэмээх тансаг ундааг хэрэглэж байснаас хятад архины алдар суу тvvхээ эхэлжээ. Гуйжоу мужийн “Маотайжин” хэмээх худгийн усаар нэрдэг энэ архи эдvгээ дэлхийн хамгийн сайхан умдааны нэг болжээ. Солонгост “сожу” хэмээх цагаан будааны архийг лав 5000 жил хэрэглэж байна. Цаашлаад Японы арлууд руу очвол цагаан будааны “саке” хэмээх тансаг умдаан бий. Ємнєшєє Вьетнамд ардын уламжлалт “гvглv” хэмээх архи олон тєрлийн євчнийг анагааж насыг уртасгадаг хэмээн тахигдаж, тvvнийг нэрдэггvй айл єрх байхгvй, уудаггvй эр хvн гэж Вьетнамд vгvй юм.

Хэдийгээр исламын шашин архийг цээрлэдэг гэх боловч арабчуудын “арак” хэмээх гашуун эхvvн хvрэн ус хаа сайгvй гvйлгээтэй. Арабын шейхууд дэлхийн хамгийн алдартай архи умдааныг захин авчруулж гэртээ тансагладаг бол арабын хотуудад хар зах дээр орос водка, шотланд вискийн далд бизнес цэцэглэж байх бололтой.

Эдvгээ манайханд єргєн тархсан архи умдааны талаар товчхон тvvх єгvvлж, зєвлєлгєє єгєхийг зєвшєєрнє vv. Монголчууд 4000 жилийн тvvхэндээ одоогийнх шиг ийм их “архичин” явсангvй. Манжийн дарлалд 200 жил явах vед манай ноёд хятад мэглvvний амтанд орж, харин харц ардууд тараг эсгэж нэрсэн бор дарсаа хvртэж явж. Ардын хувьсгалаас хойш монголчууд архи, архидахыг орос ах нараасаа сурч авчээ. 1930-аад онд монголчуудын гени орос водка, орос спиртэд нэвчиж эхлээд 1960-аад он гэхэд тєрхєє олжээ. Водка-ны монгол хуулбар архинууд тєрєл тєрлєєрєє аймаг аймгаараа бий болж улсад оруулдаг орлогын хэмжээ ч тэр vед тогтжээ. Социализмын vед СССР-ийн тусламжаар архи, пиво, ундааны vйлдвэр (АПУ) Улаанбаатарт байгуулагдсан нь тухайн цагтаа найрамдлын том бэлгэ тэмдэг болж явснаа эдvгээ хоцрогдлын бэлгэдэг болсныг хувьчилж авсан хэсэг хvмvvс нь энэ жилээс бvрэн шинэчлэв. Уг нь социалист Чехословакийн тусламжаар тэр vйлдвэрийг нь байгуулуулчихсан бол ингэж нэмэлт хєрєнгє зарахгvй байсан юм. Тэр тал дээр тэр vеийн удирдагчид маань алдсан бололтой.

Архины дээд гэж юу болох тухай бидний тєсєєлєл маань их хєгийн. “Цэвэр цагаан” гэж одоо ч ярьсаар, єнгєтэйг нь муу гэх. Монгол хvний биед архийг задалдаг гурван фермент байдаг дэлхийн дээд vзvvлэлт гэж анагаах ухаан тогтоожээ. Европынхонд тэр нь 1 юмуу сайндаа л 2 байдаг гэнэ. Ингэснээр монголчуудын архи даах (хордох) чадвар аль vндэстнээс давуу. Монгол хvн тусгай тєрсєндєє бус байгаль цаг агаарын (хахир хатуу, хуурай, єндєрлєг) хvчин зvйл нь нєлєєлсєн хэрэг.

1990 оны сvvлчээс монголчуудад танил болсон виски ч анхлан цагаан байсан. Шотландчууд улаан буудайнаас гаргаж авсан архиа олон зуун жилээр хэрэглэж ирж. Гэтэл Америк нээгдэж тийшээ виски зєєвєрлєдєг болжээ. Тэр vед далбаат онгоцоор хэдэн сараар ч явдаг vе. Нэгэн аяллын дараа Америкт очоод торхоо нээтэл цагаан єнгє нь хvрэн болчихсон, амт нь ч сайжирсан байж. Торхыг хийхдээ холтосыг нь дотогш харуулснаас холтосны єнгє вискиндээ шингэж эдvгээгийн виски бий болжээ. Одоо хvн тєрєлхтєн 200 гаруй тєрлийн виски хэрэглэж байна. Уг нь Шотландаас vvсэлтэй, нийт Британи даяар тархаад, улмаар Ирланд, Америк (Кентукки бурбон), Канад, Энэтхэг, Япон гэхчлэн виски дэлхийгээр тархаж, одоо Монголд, тэгэх тусмаа Тєв аймагт хvртэл виски vйлдвэрлэдэг болсон нь vнэхээр тархаж чадсаных.

Англи, шотлант, ирландчууд vнэхээр архины vйлдвэрлэлийн нээлтээр дэлхийг хошуучилжээ. Арлын чийглэг, манантай орчинд далайн тээвэрчдэд зориулан виски, жин, арвайны стоут ундаа (хар пиво) гэхчлэн. Гэхдээ тэд эрvvл мэндийн зорилгоор тогтмол (єдєр бvр) хэрэглэж хэвшсэнээс бус орос, монголчууд шиг согтуурах зорилгыг гол болгохгvй. Ла Маншаар наашаа Европ руу хил алхвал архины тєрєл єєрчлєгдєж байна. Францын баруун, хойд нутгаар коньяк, брэнди, шампаан, уршаагаа вино, эдгээр нь францчуудын олон зууны уламжлалт идээ ундаа нь, мєн л эрvvл мэндийн зорилгоор єдєр бvр бага доозоор хэрэглэж ирсэн. Испанид вино, ликёр, Португалд портвейн, Италид вино, вермут (чинзано), Бельги, Герман, Холланд, Австрид нэлэнхvйдээ пиво, тэгснээ Чех хvрмэгц Европын архины бvсийн хагалбар залгаж байна. Чехэд пиво, Словакт вино, Унгарт вино, Балкан ба Кавказ тэр чигтээ вино, хойшоо Польш хvрмэгц водка, умаршаа Скандинавын хvйтэн нутагт водка, славянчууд бvгд водка, самагон гэхчлэн vvсэл ба хэрэглээний тvvхийг дурдаж болно. Энэхvv дагналт дэлхийгээр нэг тарсан.

Анхлан испаничууд Америкийн индиан нарт гашуун ус амсуулж согтоохын жаргал эдлvvлсэн нь “галт ус” хэмээн алдаршсан бол индиан нар хvн тєрєлхтєнд тамхи гээч ид шидтэй утааг бэлэглэв. Оросын цагаан хаан газар зvйн их нээлтvvдээ хялбар vнээр хийж чадаагvй тул Тєв Ази, Сибирь, Камчатка, Чукотка руу водкаг нэвтрvvлж тайгийнхан ба талынхныг буулгаж авсан, энэ нь 150 жилийн цєхрєлтгvй хєдєлмєр юмсанжээ. Англичууд ч мєн ийм аргаар Энэтхэгийг авсан ба тэр их халуун, халууны элдэв євчинг єєрсдєє вискинийхээ ид шидээр гэтлэн давсан гэдэг.

Манайхны “найрка” гэгч дээр арай ярьж болохгvй байх. Албан ёсны шошго хаягтай архи, вино, пивоны тухайд “багадуулбал эм, ихдvvлбэл хор” гэдэг зарчмаар хэрэглэхийг гадныхан зєвлєх юм билээ. Гэхдээ бvр, єдєр болгон єдєр оройн хоолон дээрээ заавал хэрэглэж бай гэж зєвлєхийг нь яана. Виски нь бууны шархыг хvртэл эдгээдэг тухай бичсэн нь бий. Британийн ба дэлхийн нэртэй улс тєрч В.Чєрчилль цэл залуугаасаа єдєр бvр виски ууж, навчин тамхи амнаасаа салгаагvй, гэтэл ганц ч удаа гимнастик хийж vзээгvй явсаар 90 хол давсан. Дэлхийд хамгийн урт насалсан буурал Кавказын уулын тагт лав 120 жил вино ууж мєнхрєх дєхєж байв.

Хятадууд хоолондоо олон тєрлийн вино, пиво хольж амталдаг ба дорно дахиныхны хvнсний дэлгvvрvvдэд уух зориулалтаар бус хоол амтлах зориулалтын архи вино бишгvй нэг бий. Дорно дахинд (хятад, япон, солонгос) эрчvvд оройн хоолноосоо ємнє гайгvй сайн дєрєє чангалж аваад хоолоо зооглох нь шингэц талаасаа эм. Энэтхэгт эрчvvд оройн хоолноосоо цагийн ємнєєс мєс ус сода-гаар шингэлсэн виски шимж эхэлдэг гэхчлэн бичээд байвал архи нь заавал муу нэртэй луу данстай эд биш гэнэ шvv.

Current Album: Mogwai - Rock Action

3 comments:

Anonymous said...

Ene arhinii talaarh niitlel joohon hudlaa bolchij ee. Jishee ni Soju bol tsagaan budaan arhi bish distillj hiisen arhi. Mongolchuudaas 13r zuund sursan zuil. Mongolchuud bolohoor Persia-s avsan bgaan boduul arhi ner ni Arak-s garaltai biz. Bas europchuud arhiig zuv heregledeg ene ter bol uruusgul zuil. Angli, Ireland geel bas buun arhichintai ulsuud bna shd.

Anonymous said...

Bayarhuu bagsh uul n gaigui siireg uhaantai negen yum bolovch ene udaad ach holbogdol bolon huree bagatai sonin niitlel bichsen baina... mon shijlekh uhaanii aldaatai - harin ch busadtai harcuulbal asians arhiig zadlakh fermenty torolhiin dutalgdaltai bogood enehuu onclogiig ' Asian flush' gej nerlesen yum ...

clouds

Anonymous said...

Hooyeee bi ene article-aas bolj asiangypsy deer heregt orlooshd. Tegeed mongolchuudad 3 ferment enter bdiimu gyi yumuu?

Bio