Friday, November 21, 2008

Kicking Our Oil Addiction

The falling oil prices - a good news? Ali deer uyed neg bichij baisan yum olov:

Тэгвэл яг энэ хандлагаар одоогийн Монголд тулгараад буй ганц хоёр асуудлыг ойлгох гээд үзье. Өдгөө нэгэнт биднээс шалтгаалахгүйгээр тэнгэрт хадчихаад буй нефтийн үнийг өөрсдөдөө хэрхэн ашигтайгаар эргүүлж болох вэ? Миний бодлоор бензиний өндөр үнэ одоогийн Улаанбаатар хотын метр бүрт шигсэн машинуудыг цэгцлэх цорын ганц арга. Дэлгэрүүлбээс, хэт их зардлаас зайлсхийсэн хүмүүс онцын шаардлагагүй бол машин хэрэглэдгээ багасгана. Энэ нь нэг талаараа бидний толгойны өвчин болоод буй замын түгжрэлийг бага ч атугай хөнгөлөх бол нөгөө талдаа дан ганц өвлийн цаг гэлтгүй зүлэг ногоогоор элбэг урин дулаан цагт хүртэл дийлдэхээ байсан хотын утаа тортгийг багасгахад дөхөм болгох юм (цаашлаад бидний бензинээс хамаарах хамаарлийг ч багасгаж чадна). Гэхдээ энэ нь ард түмнээ бүгдийг нь явгаруул гэж уриалж байгаа хэрэг биш ээ. Нэгэнт хувийн тээвэр ашиггүй тусч байгаа бол хэн хэндээ ашигтай нийтийн тээвэр хэрэглэхийг хөхиүлэн дэмжих хэрэгтэй л гэж байгаа хэрэг.

Ер нь шатахууны үнийн хөөрөгдөл Улаанбаатар хотын нийтийн тээврийн түүхэнд магадгүй цоо шинэ хуудсыг нээж байж болох юм. Урьд өмнө нь өдөр хоногоо дөнгөн данган аргацаадаг байсан нийтийн тээвэр энэ удаад ашигтайгаар ажиллах алтан боломжийн өмнө тулж ирлээ. Нэг үгэндээ өнөөх адлуулаад байдаг автобус, тролейбуснуудад машин унахаас татгалзаж буй асар олон хүний эрэлтийг хангах үүрэг ноогдож байна. Мөн түүнчлэн энэ сиймхийг ашиглаад автопаркаа шинэчлэн хотын өнгө үзэмжийг өөд нь татаж болохыг ч үгүйсгэхгүй.

Гэхдээ хүмүүс нийтийн тээвэр рүү хошуураад ирэхээр өөдөөс нь өрсөөд тасалбарыхаа үнийг нэмээд байвал бас утгагүй. Магадгүй чухам яг тэр үед л өнөөх оролцохгүй юмгүй төрийн үүрэг товойн гарч ирж байж мэдэх. Энэ нөхцөлд төр дээрээс нь татаас олгох замаар үнийг зориуд бага байлгаж нийтийн тээвэр ашиглахыг хүмүүсийг урамшуулах хэрэгтэй мэт. Гэхдээ нэгэнт мөнгө өгч байгаа тул төр оронд нь үйлчилгээнд явж байгаа тээврүүдэд аюулгүй байдлын чанга хатуу шаардлага тавих хэрэгтэй. Адаглаад л автобусанд хүмүүсийг шпротлохгүй, хүнийг 15 минутаас илүү хүлээлгэдэггүй болгохыг шаардах учиртай. Ингэж чадсан цагт түргэн шуурхай, тохилог нийтийн тээвэр хотын одоогийн хөдөлгөөнийг сийрүүлж чадах юм.

WSJ writes:
The good news: Oil prices have fallen. The bad news: Oil prices have fallen.

Thomas Friedman on Denmark's solution:
What was the trick? To be sure, Denmark is much smaller than us and was lucky to discover some oil in the North Sea. But despite that, Danes imposed on themselves a set of gasoline taxes, CO2 taxes and building-and-appliance efficiency standards that allowed them to grow their economy — while barely growing their energy consumption — and gave birth to a Danish clean-power industry that is one of the most competitive in the world today. Denmark today gets nearly 20 percent of its electricity from wind. America? About 1 percent.

Addendum: Ian McEwan (yup, the writer of On Chesil Beach) on what Obama's election means for the environment: A New Dawn

0 comments: