Tuesday, May 06, 2008

An Unconventional Thought: Positive Side of the Rising Food Price

Yag odoo Mongold hunsnii uniin usult hun buhnii tolgoinii uvchin bolj baina. Zarim neg ni enehuu uvchniig songuulid songogdoh heregselee bolgon ashiglaj baihad nuguu neg ni hen negniig buruutgah zamaar anagaah gej oroldoj baih shig.

Nuguu talaaraa songuuli oirtood ch yum uu humuus enehuu uil yavdliin eyreg taliig anzaarahguy baigaa met. Unguts harah yum bol hunsnii buteegdehuunii uniin usultud hamgiin ih hohiroh humuus ni hereglegchid, yalanguya tuv suurin gazar amidardag yaduu irged yum. Harin dahiad jaahan bodvol hamgiin ih hojih humuus ni yah argaguy hunsnii buteegdehuun uildverlegchid (e.g. tarialanchid, malchid geh met). Uuruur helbel tanai ger bul heregledgeesee iluu hunsnii buteegdehuun uildverledeg bol tand enehuu uil yavdal eyregeer tusch harin uildverledgeesee ih heregledeg bol (ali esvel uildverledegguy bol) tand surguur nuluuluh yum.

Minii bodoj baigaagaar yag odoogiin Kazakhstan, Oros zereg uls ornuud (deerees ni jilees jild mahsaj bui Hyatad) hunsnii importiin tatvaraa bagasgaj baigaa uyed bid ene dalimiig ashiglaad net food importer-oosoo net food exporter boloh heregtey. Gadnii hurungu oruulagchid ch ene zavshaanii ashiglaad manaid hunsnii buteegdehuun uildverleliin salbart hurungu oruulah ni damjigguy. Hervee tegj chadval huduud hunsnii uildverlel erhleh ni ashigtay bolj hot ruu nuudelleh shiljih hudulguun undsendee zogsoj (magadguy bur esregeeree ergej) eh ornii ezguy hesguud maani ch ezentey bolj etsestee bid hojih yum. Gagtshuu bidend hamgiin iheer dutagdaj bui zuil bol huuli erh zuin eruul orchin (gazriig tarialand herhen ashiglahiig mash todorhoi bolgoj, deerees ni Sodkhuu metiin pomeshikuudiig dahin turuulehees bolgoomjloh heregtey) hiigeed huduu aj ahuin salbariin technologiin shinechlel yum.

Uul ni gazraa sendiichij baisnaas ur shimiig ni hurteed amidarval alsdaa bidend heregtey yum daa. Yu gej bodoj baina?

Addendum: The Food Chain - A Series From The NYTimes + A rift in the swords/ploughshares continuum

KIBBUTZ BE'ERI, ISRAEL - APRIL 30: Seen from the cab of a combine harvester, an Israeli army armored personnel carrier (APC) secures the border with the Gaza Strip as Israeli farmers bring in the wheat crop near Kibbutz Be'eri in southern Israel. As grain prices reach record levels, Israeli farmers are expanding the area under wheat cultivation, right up to the border fence with the Hamas-controlled territory.

9 comments:

Batbayar said...

Ээ, хэлээд юухэв. Ер нь 90д оноос хойш гадаад эдийн засгийн орчин анх удаагаа манай улсад бүх талааараа ашигтай тусч байгаа магадгүй дахин олдохгүй боломжийн өмнө гарч ирээд байгаа гэж би боддын.
За тэгээд нэг онигоо яг энэ байдал тохирох юм шиг, нэг хүн насаараа ядуу явж л дээ, нэг удаа манай хүн тэрэндээ бүр гутарч цөхрөөд бурхан чи намайг яагаад ийм амьдруулж байгаа юм бэ? гээ л өдөр шөнөгүй залбирч мөргөж өгч дээ, тэгсэн тэр нь бурханд хүрч бурхан ч сонсчээ. Гэхдээ нөгөөх өдөр шөнөгүй гуйгаад байсанд сүүлдээ бурхан тайван суух аргагүй болоод бүр сүүлдээ тэгж гэнэ, ээ муу залхуу новш минь ээ чи ядаж гараад нэг ганц сугалаа сугалаадхаач гэж гэнэ.

Ачболд said...

Монголд тариалан эрхэлдэг хүмүүс олон биш, дээрээс нь Монголд тариалан эрхэлэх comparative advantage байхгүй юм шиг санагдах юм. Монголын цаг агаар газар тариалан тарихад тохиромжгүй байж болох уу? Манайд comparative advantage байхгүй бол бид хичнээн нэт экспортер болъё гээд угаасаа яаж ч чадахгүй. Уг нь хүнсээ гаднаас импортлох онцгүй ч юм шиг. Мэдэхгүй юм даа.

Мал аж ахуйн тухайд гэвэл нэг бодлын манайх олон малтай, махны үнэ өсмөөргүй гэмээр. Гэтэл махны үнэ сүүлийн хэдэн жил аймаар өссөн.

Магадгүй Улаанбаатар шиг том хот суурин газрыг хангахад цөөхөн мах гаргадаг малчдаас илүү мах нядалж зардаг том малын ферм илүү efficient байх (economies of scale). Манайх малчид олонтой ч тэд малаа Улаанбаатарлуу нийлүүлэхэд амаргүй байдаг. Манайх том газар нутагтай, малаа тууж авчирах юм уу, машинаар ачиж ирэхэд зардал их гарна, г.м. Мал нядалж зардаг үйлдвэр муу болохоор махны үнэ сүүлийн хэдэн жил өссөөр ирсэн юм бол уу? Энэ бол зүгээр л таамаглал л даа. Чи юу гэж бодож байна?

Tuvshin said...

Comparative advantage bol ugaasaa opportunity cost-oos ter chigeeree hamaarah ed shuu dee (togtmol bish bainga uurchlugdunu gesen ug). Minii heleed baigaa zuil bol bidnii huvid gazar tarialan erhleh opportunity cost ni odoogiin nuhtsul baidlaas shaltgaalj bagasch baina. Tiim uchraas free-market-d itgeed orchniig ni sain burduuleed ugvul manaih shig gazraas ih zuilguy orond harin ch ashigtay tusch medeh yum.

Tsag agaariin tuhaid gevel usalgaanii sain system, zuv fertilizer, zuv ur heregleed orchnoos ul hamaarsan gazar tarialan erhleh bolomj buren bii. Uunii hamgiin mundag jishee ni bi Israel gej boddog.

Mahnii tuhaid bol asuudal ugaasaa infrastructure-d l baigaa gej bi oilgodog. End neg bol zam teevree saijruulj teeverleltiin zardliig bagasgah ali esvel erchimjuulsen mal aj ahuig hottoy oirhon barih gesen hoyor l zam baigaa baih.

Hervee asuudliig ingej shiidej chadval mahan buteegdehuunuud hotod zaaval ch uguy change-eer damjuulj orj irehguy harin shuud malchdaas irgeded hurch une medegdehuits buurch chadna.

Batbayar said...

Газар тариалангийн хувьд тийм ч боломжгүй биш л дээ, хуучин нийгмийн үед экспортер байсан л гээд байдаг шүү дээ. Магадгүй тэр үед ЗХУ их тусламж өгснөөр яваад байсан байж болох ч одоо ч хэрвээ эдийн засгийн үр ашиг багатай байсан ч гэсэн ямар нэг аргаар заавал хөгжүүлэх ёстой.
Сүүлийн үед усалгааны систем ер нь тариалангийн үйлдвэрлэлийн технологи өндөр хөгжөөд бас ч боломжийн болоод байгаан биш үү.
Махны хувьд би бүх хүмүүсээс өөр бодолтой явдаг, тэр тээврийн тухайд яалт ч гүй physical бүтээгдэхүүнийг чинь тээвэрлэх л болно шүү дээ.
Тэгэхээр өртөг нь өсөх нь гарцаагүй, угаасаа бид хямдхан байлгах гэж 20 жил тэмцээд барахгүй байгаа биз дэ, хэдхэн ченж-г дийлэхгүй байна гэж байхгүй ш дэ,
Учир нь бид хэтэрхий хямд авах гэж дайраад байгаагаас үйлдвэр нь хөгжихгүй байгаа юм, дэлхийн зах зээл дээр үхрийн мах 8-20доллар байхад бид заавал яахаараа хямд авна гэж дайраад байх ёстой вэ, ер нь хүн идэх юмаа аваад идэж чадахгүй төр засаг хөдлөөч гээд байх нь зөв үү. Ер нь энэ улсад чинь баялаг бүтээдэг хүн байхгүй болохоор чинь хөгжихгүй байгаа нь туйлын үнэн бус уу
Манайхны муухай бэртэгчин зан байнаа, нэг ах нь хөөрхий со-д ажиллах ажиллаж хэдэн цаас олоод өөрөө ч байр сууц авсан юмгүй, нэг цайны газар ажиллуулахаар таньдаг мэддэг ах дүүс нь бүгд шавчихдаг гэж байгаа, яасан гэхээр та мундаг цайны газар ажиллуулж байж биднийг үнэгүй хоолло гэж. Тэд үнэхээр тэр хүнд хайртай хүмүүс мөн үү, эсвэл дайсан нь уу, би лав манай найз Хан Брой-н хажууд бар ажиллуулж байхад бүр Хан Брой-с болиод дандаа найзынхаа бар-д орж орлого оруулдаг байсан, бүр ажлынхандаа хүртэл магтана, тэд намайг нэлээн шоуддаг болохоор миний үгээр байнга ордог байж билээ.
Яг үүн шиг бид явж явж дотоодынхоо хэрэгцээний зүйлсээс зөвхөн махаа ганцхан хангадаг юм байна лээ шд, тэгээ яахаараа бид гар утас, тв, будаа гээд бүгдий нь дэлхийн үнээр авдаг мөртлөө махыг тэгэхгүй гэж муйхарлана вэ.
Хэдхэн жилийн өмнө Мобиком орж ирэхэд би дэлхийн дундаж үнээс даруй\6-8цент гэж яригддаг байсан\ 4-6 дахин илүү үнээр булаацалдаад бие биенээ дарж алаад авдаг байсан даа, бүр огт гар утас хэрэггүй хүүхдүүд, тэтгэврийнхэн хүртэл бариад баясаад явдаг байсан биз дэ, Надад эрх мэдэл байдаг бол би шууд махны үнийг чөлөөлж үйлдвэрүүд малчдыг дэмжинэ, яс юманд дээрээ махыг 10000 болгоход монголын ард түмний 1\3 нь болох малчид хожих бус уу. Өнөөдөр хөдөөнийхөн зөвхөн ноолуураар л амьдар ч байна шүү дээ.
Харамсалтай нь намайг хэн ч сонгохгүй л дээ, бүгд хөөгөөд явуулах биз.

Tuvshin said...

Bi yag ene chigleleer yamar negen sudalgaa ene ter unshaaguy bolhoor (manai ediin zasagchid ene meniig sudlahguy yugaa hiigeed baidag bainaa?) hamaaguy yum yarimaarguy baina l daa.

Gehdee delhiin zah zeel deerh une gedeg bol goltsuu l gadnaas mahaa importlodog ornuudiih baih gej bodoh yum. Iim nuhtsuld gadaad onii importlosnii daraah une, manai dotoodiin zah zeeliin une hoyor tentsuu baih yostoy gedeg bol manaih shig yaduu orond baij bolshguy hereg l dee. Nuguu talaaraa Solongost Australi honinii mahnii mah, manai dotoodiin zah zeel deerh honinii mahtay barag adilhan shashuu unetey baisniig anzaarsan.

Yag nariin helj medehguy yum daa. Yutay ch uter turgen erchimjuulsen mal aj ahui ruu shiljih ni ali ch talaaraa bidend ashigtay tusah uchirtay.

Tuvshin said...

Aan tiim deer "deerees ni jilees jild mahsaj bui Hyatad" gej bichsenee Krugman-ii niitleliig (http://www.nytimes.com/2008/04/07/opinion/07krugman.html?hp) ishlej tailbarlaya:

"First, there’s the march of the meat-eating Chinese — that is, the growing number of people in emerging economies who are, for the first time, rich enough to start eating like Westerners. Since it takes about 700 calories’ worth of animal feed to produce a 100-calorie piece of beef, this change in diet increases the overall demand for grains."

Batbayar said...

Тиймээ, эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй, ер нь манайд ихэнх салбарт нөгөө физикийн ашигт үйлийн коэффициент гэж байдаг шиг эдийн засгийн маш үрэлгэн тогтолцоогоор явж байгаагийн нэг жишээ нь махны хангамж.
Ченжүүд бараг айл бүрийн хаяанаас нэг хонь авах нь холгүй хөдөөгүүр хэсэж тос шатахуун, хүч зарлагадаж явах нь эргээр өртөгт нөлөө үзүүлж байна, үүнд малаа зарж буй малчин, биднийг махтай залгуулж буй ченж 2н алинийг ч буруутгахад хэцүү. Ер нь яагаад сүүлийн жилүүдэд манайд мал ингэж өсөв гэхээр малаа мах болгох ямар ч ашиггүй байгаагаас малчид бэлчээрийн малаа зөнгөөр орхиод ёстой л хуц ухны хүчээр ихсээд байгаа юм. Тэгэхээр үүнийг эдийн засгийн зөв голдрилд оруулахгүй бол эхнээсээ ноолуураар амьдардаг малчид ямаагаа өсгөсөөр тэр нь монголын нутгийг тэр чигээр талхалж цөлжилтөнд хүргэж байна.
Махны үнийг зах зээлийн хуулиар нь явуулж үнэ нь нэг хэсэгтээ өссөнөөр энэ чиглэлээр бизнес хийх сэдэл хүмүүст төрнө, тэгэхгүйгээр бид нөгөө л төр засаг фермер байгуулаадах гэх үү.
Ингэж УБ болон төв суурин газруудыг түшиглэсэн эрчимжсэн аан-нууд бий болсноор \энд харин төр нь боломжийнхоо хүрээнд газрыг нь олгох гм дэмжих хэрэгтэй байх\ дотоодын зах зээлд илүүдэл үүсч алсдаа урт хугацаанд үнэ нь буух байх.
Тэгэхээр бизнесмэнүүд чинь нэгэнт хуримлалтай үйлдвэрлэлтэй болсон болохоор гадагшаа гаргаж Хятад руу экспортлож эхлэхэд болохгүй гэх газаргүй.

Эцэстээ би юу гэх гээд байгаа вэ гэхээр ер нь энэ их ард түмэндээ хайртай болж жүжиглээд байгаа популистууд мөн чанартаа бидэнд хамгийн их гай болж, бас зүгээр ч гай болохгүй идэж уугаад байгааг бид олж харах л хэрэгтэй байгаа юм да.

Дэлхийн зах зээлийн үнийн хувьд бид яаж ч оролдоод дэлхий маань нэг систем болчихоод байгааг ойлгох л хэрэгтэй байх л даа. Манайх өөрсдөө хийдэг гээд хямдхан байх боломжгүй байхаа. Гэхдээ үнийг задгай тавилаа гээд мах галзууртлаа үнэтэй болохгүй шдэ, бүр өсөөд ирэхэд урдаас мах оруулж ирээд л хэмжээнд нь тавичихна.
Одоо тв болон бүх media-р л үнэ өсч байна үүнийг зохицуулаач л гэхийн, тэр нь бидний санаснаар зохицуулагдах уу? үгүй л байхгүй юу.

Гол нь юмний үнэ өссөндөө биш бид ингэтлээ ядуурсанд л хэргийн учир байна шүү дээ.
За тэр хөгжингүй гэж ярихаа больёо гэхэд хөгжиж буй улсуудад цалин, бүтээмж ямар байна, монголд ямар байна гэвэл асар зөрүүтэй байгаа.
Боломжийн хүмүүс нь ихэнх нь хууль бус эсвэл далд орлоготой байна. Ийм байхаар чинь энэ үнийн өсөлтөнд ядуу эсвэл мөрөөрөө хөдөлмөрлөж байгаа хүмүүс хамгийн хүндээр өртөж байна л да
За бүр урт юм болчихлоо, санаагаа товч илэрхийлж чадаагүйд уучлаарай.

Anonymous said...

Hey man bi yag tegej bodoj bsiishd... :D

Anonymous said...

- Tulga