Friday, May 02, 2008

The Best Sentences I Read Today

Сэтгүүлчдийг хөгжих хэрэгтэй гэлээ. Эхлээд юуг анхаараасай гэж бодож байна вэ?

Наад зах нь төрөлжиж мэргэшмээр байна. Байдлаас ажихад нэг сэтгүүлч юм бүгдийн тухай бичих гээд байх юм. Зүй нь, хэн нэг сэтгүүлч өнөөдөр хөдөө аж ахуйн сэдвээр, маргааш эрүүл мэндийн салбараар, нөгөөдөр гэмт хэргийн талаар, цаад өдөр нь улстөр бичиж байх жишээтэй. Одоо бүх мэдээлэл төрөлжиж байна шүү дээ. АНУ-д гэхэд анагаахын, Пентагоны, Цагаан ордны, цэрэг армийн сурвалжлагч гээд бичдэг сэдвээрээ салбарлаж төрөлжсөн, мэргэшсэн хүмүүс байдаг. Түүнчлэн хөрөнгийн биржийн сурвалжлагч гэж бий. Англид гэхэд спортын тухай бичлээ гэхэд бас л ялгаагүй дотроо олон төрөлжсөн байдаг.

Чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэх гол эзэн нь сэтгүүлч учраас энэ талд их санаа тавих ёстой гэж хэлэх гээд байна. Хэдийгээр contemporary journalizm, distinctire journalizm, linvestigative journalizm, feisty journalizm, envelope journalizm, venal journalizm, keyhole journalizm…гэх зэрэг дэлхийн сэтгүүлзүйд байдаг бараг бүх элемент Монголд байна. Монголын сэтгүүлзүйг бүхэл бүтэн өнөр өтгөн өрх айл гэж үзвэл дотор нь элдэв янзын хүн ороод суучихжээ. Ёстой л нөгөө “Сайн муутайгаа нийлж гэр дүүрдэг, сархинаг гүзээтэйгээ нийлж тогоо дүүрдэг” гэгч л болчихоод байна. Anchor гэхүйц авьяаслаг тулхтай хүмүүс байхын сацуу адгийн шаар (cur mongrel) ч байна.

Та энэ ярилцлагад олон гадаад үг хэрэглэж байна шүү.

Харин тийм, мэдэж л байна. Гэхдээ монголчууд тракторыг трактор, машиныг машин, компьютерийг компьютер л гэдэг биз дээ. Ялгаа юу байна. Сэтгүүлзүйн нэр томъёо Монголд өнөөхөндөө нэг мөр зүгширч тогтоогүй завсрын үед байхад заавал орчуулах гээд хэрэггүй. Учир нь Монголд чөлөөт хэвлэл хөгжиж байсан уламжлал байхгүй. Тийм болохоор бусдаас сурахаас өөр аргагүй.

Бусдаас гэж гол нь хэнээс, хаанаас?

Бид Өрнөдөөс л сурна. Тэгэхээр хааяа харь үг хэрэглэхэд хажиглах хэрэг юун. Даяаршлал гэж ярих болсон энэ үед ганц нэг гадаад нэр томъёо хэрэглэж дасч байхад зүгээр биш үү

Ц.Дашдондов on Free Press

P.S: Gonzo journalism-iig duridahaa martchij :P

0 comments: