Sunday, November 26, 2006

Uls Tunhaglasnii Bayar?

Yur ni ajaad baihnee post-communist ornuud, miserable amidralaa tur ch atugay martagnah gesen zorilgoor, bayar yosloliig hetruulen temdegleed baih shig. Gehdee bi end jishee ni Yaponchuud, amerikchuud bayar temdegledegguy gej heleeguy l dee. Asuudliin gol ni ted temdeglehdee terhuu udriin tuuhen nuhtsul, tuuniih ni ach holbogdliig ni todotgoh zamaar temdegletsgeedeg. Harin manai ah duu ex communist ornuudad bol asuudal shal uur. Uuh l shaltag garch baival yamar bayar bolood yu ni yagaad baigaa ni padliiguy.

Uunii hamgiin oiriin jishee ni Uls Tunhaglasnii Bayar yum. Unuudur gudmand yavaa hunees ochood ene yadag bayar yum be geed asuuval lavtaya 5 hunees 4 ni yu gej helehee medehguy. Dund surguuliud ni ch gej bayar herhen temdeglehiig zaahaas bish yun bayar bolood baigaa tuhai ni neg ug ch gan hiihguy. Deerees ni uuniig olon humuus angliar orchuulahdaa "Independence Day" geed avaad baina. Hervee ene bayraa tegj nerleh yum bol 7 sariin 11 ee herhen anglidah ni nadad lav asar oilgomjguy baih yum. Ugtaan bol ene bayriig "Proclamation Day" gej neriideg uchirtay yum shuu dee.

Saya internetees Uls Tunhaglasnii Bayartay holbootoy yumiig googledlee. Yu ch baidagguy shuu. Oldsonoos Jagie-giin bodrol blog deer bichsen ene bayraar bugdeeree "budaatay huurga" hiij idej baiya gedeg gants gorimiin l sanal baiv. Iim medeelel hangaltguy nuhtsuld gadaadad baigaa Mongol huuhduudee eh oronch setgelee geelee ene ter gej shuumjleh ni chuhamdaa bol ter iluu uglegch uuruu uuriiguu l shuumjleed baigaa yavdal met.

Uul ni Bayarkhuu gej negen hurts ugtey, uran nairuulgatay nuhriin web neg hesegtee l tarhiig mini tsenegledeg baivaa. Harin suuliin uyed "Open Forum"-d tsalintaygaar bichdeg bolsonoos hoish nuhurt olnii tusiin tuld web ajillulj mungu ureh incentive baihguy bolson uu yasan udguu ter webnees ni amiguy domain ner ni l uldej. Yutay ch tuunii Mongold temdeglej bui bayaruud hiigeed temdegleh yostoy ch "Hristiin Mendelsen Udriin" surd daragdaj hotsorson udruudiin tuhai bichsen niitleliig ni end tavilaa. Unshaad negiig bodoh buizaa (ter harluulsan heseg deer Uls Tunhaglasnii Bayariin tailbar ni bii).

ОЙ ТЭМДЭГЛЭХ ба УЛС ТЄРИЙГ ИЛТГЭХ

Бид дєнгєж сая улс vндэснийхээ тєрийн нэгэн их баярыг тэмдэглэв. 1974 оноос эхлэн 5 жил тутамд нижгэр (одон гардуулж бєх барилдуулан, найрлах гэх мэт) тэмдэглэж байгаа ой л доо. Чухам юуны учир тэгтлээ тэмдэглэх ёстой, тvvнд улс тєрийн ямар агуулга буй тухайд энд учир шалтгааны тайлбар єгсvгэй.

Социализмын алтан vед Сvхбаатарын талбайдаа цугларан туг дарцаг уриа лоозон болж, бунхант индрийн ємнvvр жагсан 05.01-нд Дэлхийн хєдєлмєрчдийн эв нэгдлийн баяр-Майн баяр, 07.11-нд Монгол Ардын Хувьсгалын их ой, 11.07-нд Октябрийн социалист их хувьсгалын ойг нижгэр тэмдэглэх ба зун намрын (БНМАУ, СССР-ийн vндэсний баяр) тэр баяр ёслолд цэргийн парад, зэвсэг техникийн жагсаал нэмэгдэж нэн сvрлэг болж єнгєрдєг байв. Эдгээрийн багасгасан хувилбарыг бvх аймгийн тєв, Эрдэнэт, Дарханд мєн тийм ном журмаар хийдэгсэн. Гэтэл 1974 онд Л.И.Брежневийг зориудаар урин 11.26-ны энэ баярыг “гэнэт гаргаад” иржээ.

Эдvгээ Майн ба Октябрийн баяр ор мєргvй мартагдаж, Улсын их баяр наадам дээр Сар шинийн цагаан сар хvрээ маштабаа нэн ихээр тэлсэн ба Эх vрсийн, Зэвсэгт хvчний гэхчлэн уламжлалт баярууд vлджээ. Огт тэмдэглэхгvй орхигдоод буй, ойг нь зайлшгvй тэмдэглvvштэй тvvхэн vйл явдлаас заримыг дурдваас:

1. Жил бvрийн “12.29” бол Монгол Улсын тусгаар тогтнолын єдєр бєлгєє. Идэр есийн дvн хvйтнээр эрийн гурван наадмаа хийхийг санал болгож буй хэрэг биш, гэхдээ энэ vйл явдал бол 1921.07.11-ний vйл явдлаас агуулга ач холбогдлын хувьд vнэхээр “тvvхэн” гэхээр юм. Энэ єдєр ГХЯ-ны хvрээнд “Дипломат албаны єдєр” хэмээн тэмдэглэж ирсэн нь vйл явдлын зєвхєн нэг тал нь ба харин манай дипломатчид хаа очиж vндэсний их мэдрэмжтэй, vvх тvvхээ хvндэлдэг дээдэлдэгийн жишээ энэ болов уу. Гэтэл ард тvмэн энэ vйл явдлыг бараг мэдэхгvй, мэдсэн ч мэдрэхгvй яваа нь нэн харамсалтай яа. Монголын их эзэнт гvрэн задран унаж тарж бутарсаар тусгаар тогтнолоо алдаж, Манжийн эрхшээлд 200 гаран жил явсны эцэст 1911.12.29-нд тусгаар тогтнолоо эгvvлэн авч, Монгол Улсаа дахин байгуулсан єдєр нь яг тэр юм шvv дээ. Тэгэхээр “Тусгаар тогтнолын єдєр” (Independence Day) хэмээн дэлхий нийтээр, дэлхийн жишгээр тэмдэглэдэг жинхэнэ ”Їндсэний баяр” (National Day) маань тэр билээ (Энэ мєрvvдийг уржигдар “Тусгаар тогтнолоо тунхагласан баяр” хэмээн ТВ, хэвлэлээр цацсан эрхэм сэтгvvлчиддээ сонордуулъя) Дэлхийн жишгээр гэдэг нь Монгол Улсын ДТГ-ын тэргvvн нар Дипломат корпусын хэмжээнд баярын хvлээн авалтаа хийж, нэг ёсондоо “олон улсжуулахыг” хэлнэ.
2. 1915 оны Хиагтын Гэрээгээр Монгол Улс хvчинд автан тусгаар тогтнолоосоо хагацаж ДИУ-ын (Хятад) бvрэлдэхvvнд автономит эрхтэй оров. Энэ хар єдєр яван явсаар большевикууд Хиагтын гэрээг бvр мєсєн хvчингvй болгож, дараа жил нь Монголын тусгаар тогтнолын эцэг- Сайн ноён хан Намнансvрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар (1911 оны бvх сайд нар) цаг бусаар хорлогдож, улмаар гамин цэргийн хvчээр Да Хvрээг эзлэн авч, Монголын тєрийг нураасан эмгэнэлд хvрсэн билээ. Энэ хvнд єдрvvдэд Монголыг дахин тусгаар тогтнуулах алхам хилийн гадна хийгдсэн 1919.02.25- 03.06 гэсэн єдрvvд тvvхнээ гарч ирдэг. Нэйс гэгээн тэргvvтэй Засгийн газраас Монголын Холбооны Улсыг тунхагласан нь тэр байв. Энэ vйл явдлыг тэмдэглэдэггvй юмаа гэхэд, таг чиг єнгєрєєгєєд байх нь ерєєсєє тvvхээ хорлож буй хэрэг. Ядаж эрдэм шинжилгээний бага хурал хийж, хэвлэлээр мэдээлэх хэмжээнд сурталчиилж эхлэхийг би эрдэмтэддээ санал болгоё.
3. Хятадын цэрэг Монголын тусгаар тогтнолыг зэвсгийн хvчээр устгаж, монголчууд 2 жил гаран тvvхэн хар єдрvvдийг туулжээ. 1921 оны эхээр Барон Унгерн хятадуудыг Да Хvрээнээс vлдэн хєєж чєлєєлєн 1921 оны Цагаан сарын баяраар буюу 1921.02.04-нд Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээж, Манзшир хутагт Цэрэндоржоор ахлуулан Богдын Засгийн газрыг дахин байгуулжээ. Хэн чєлєєлсєн, хэн байгуулсандаа бус энэ єдрийг тvvх судлалын ойлголтоор бол “Тусгаар тогтнолоо дахин сэргээсэн єдєр” хэмээх ба дэлхийн олон оронд vндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг.
4. Монголд цагаантнууд єрсєж орж ирсэнээс vvдэлтэйгээр улаантны ивээлдор бас нэг Засгийн газар байгуулах шаардлага тулгарч, 1921.03.01-ний єдєр тvvхнээ мэндэлж, энэ єдрийг МАХН-ын баярын єдєр хэмээв. Уг энэ нам 1920.06.25-нд албан ёсоор байгуулагдсан байтал чухам яагаад ийнхvv арагш татсан нь тvvхэн учир шалтгааны тайлбар гаргахад тvвэгтэй. Ингээд 1921.03.13-нд Чагдаржаваар ахлуулсан, онцлог нь “Ардын” хэмээх тэр засгийн газар нь 1919 Нэйс гэгээнийх шиг Монголын хилийн гадна бий болжээ.
5. Монгол дахь улаан, цагаан 2 орос тулалдсаар 1921.07.06 нд Нийслэл хvрээг улаантнууд чєлєєлж, Хиагтаас Ардын Засгийн газар 1921.07.08-нд Хvрээнд хамтдаа нvvн ирж, ємнє Бароны байгуулсан Богдын Засгийн газрыг татан буулгав. Ингээд Монголд 2 засаг эцэс болов. Гэтэл дараахан нь Дєрвєд далай лам Тvмэндэлгэржаваар ахлуулсан Баруун Монголын Засгийн газрыг улаантнууд байгуулсан нь эдvгээ хvртэл vл тайлагдах оньсого хэвээр байна. 1921 оны зун гурван ч Засгийн газар Монголд байсан энэ мэт vйл явдлыг олон улсын жишгээр vндэсний баяр хэмээн тэмдэглэдэггvй, харин жил бvрийн зун бидний тэмдэглэдэг баярын тухайд учир шалтгаан хайя гэхэд ийм дэвсгэр дээрээс зєв хариулт эрэхэд тvвэгтэй болж байна. 1922 оны дэлгэр зуны улиралд Жанжин Д.Сvхбаатарын санаачилгаар “Цэргийн наадам” зохиосон нь эдvгээ бидний тэмдэглээд буй “Ардын хувьсгалын ойн” баярын эхлэл байлаа.
6. 1924 онд Богд гэгээн нас нєгчсєн, нєгєє талаас Бээжинд СССР, ДИУ-ын хоорондын хэлэлцээрээр Монголыг ДИУ-д 1915 оны Хиагтынх шиг эгvvлж оруулсан шалтгаанаар Улсын анхдугаар хурлыг хийж, Богдын хойд дvрийг тодруулахгvй (IX Богд гэгчийг урьж залагчдад зориудаар анхааруулъя) нєхцєлтэйгээр БНУ-ыг тунхаглах тvvхэн шаардлага бvрдэв. Нэгэнтээ хаан, шашны тэргvvн дахин тєрvvлэхгvй тvvхэн нєхцєл бvрдсэн, иймээс засаглалын хэлбэр солигдсон ба МАХН-ын III их хурлаас “хєрєнгєтний бус хєгжлийн зам” сонгосон тул БНУ-ын Їндсэн хуулийг батлах ёстой. Саяхан бидний тэмдэглэсэн баяр тийнхvv нєхцєлджээ. Дээр нь Нийслэл хvрээг “Улаанбаатар” хэмээн нэрлэв. Уг нь социализмын vед “Нийслэлийн єдєр” хэмээн давхар тэмдэглэж байсансан. Олон улсын жишгээр бол “Republic Day” хэмээх энэ єдєр vндэсний баяр мєн. Иймд халуун орнууд дахь манай ДТГ-ууд энэ єдрєєр vндэсний баярын хvлээн авалтаа хийж болмоор.
7. 1924 он бол монголчуудад сайнаар, муугаар зэрэг тусчээ. Бид эндээ БНУ-аа тунхаглаж, харин Бээжинд Монголын тусгаар тогтнолыг ах нар маань хятадуудтай хуйвалдан vгvй хийжээ. Улаан армийг Монголоос гаргах тухай ч ам єчгєє єгчээ. Иймд бид єєрсдийгєє тусгаар тогтносон гэх, дэлхий дахин (хєршvvд нь) vгvй гэхийн хооронд зарчмын асар их зєрvv байна. Тэгэхээр дэлхийд зєвшєєрєгдсєн Монгол Улс гэж гарч ирэх ёстой. Yvний тулд 1924 оны Бээжингийн тэрхvv хэлэлцээрийг хvчингvй болгох ёстой. Тvvний дараа де-юре тусгаар тогтносон Монгол Улсын тухай ярих нvvртэй болно. Тэгсэн цагт нєгєє ойн баяр, наадам, одон медаль нь хэлбэр (одон тараах, бєх барилдуулах, найр, цэнгvvн, шоу) бус жинхэнэ агуулга (Тєрийн хvлээн авалт, Дипкорпусын хvлээн авалт, албан ёсны мэндчилгээ, эрдэм шинжилгээний хурал, симпозиум, vзэсгэлэн яармагийн нээлт гэх мэт) болж байгаа хэрэг юм. Энэ утгаар 1939-1946 оны vе бол Монгол Улсыг дэлхийд гаргаж ирсэн тvvхэн vе юм. Их хэлмэгдvvлэлт, Монгол-Манжийн хилийн хэлэлцээ, Халхын голын байлдаан, 1941 оны СССР-Японы Гэрээ, 1943 оны гурван гvрний Каирын бага хурал, АНУ-ын дэд ерєнхийлєгчийн Монгол дахь айлчлал, Ялтын бага хурал гэхчлэн хєвєрч єгнє. 1945.02.04-11-нд Крымд холбоотон гурван гvрний тэргvvн нар уулзаж, хэд хэдэн чухал баримт бичиг байгуулсны дотор Алс Дорнодын асуудлаархи хэлэлцээр юм. Энэ хэлэлцээрээр Монгол нь де-юре тусгаар тогтнож байна. Энэ бол дэлхийд тусгаар тогтнолоо зєвшєєрvvлэх эхлэл мєн. Энэ єдрийг ингээд таг чиг єнгєрvvлээд байх уу, яах вэ гэдэг дээр хариулт бас л алга. Тэр оны зун СССР-ДИУ-ын гэрээний хавсралт ноотоор БНМАУ-ыг тусгаар тогтнуулах нєхцлийг тохирсон ба намар нь (1945.10.20) Монголын ард тvмний санал хураалтаар монголчууд тусгаар тогтнолоо баталсан, 1946.01.05-нд Хятадын тал манай тусгаар тогтнолын талаархи єнгєлзлєгєє зогсоосон зэрэг тvvхнээ тэмдэглэгдэх олон vйл явдал ирээдvй цагийг хvлээн байна (Энд бичигдсэн тvvхэн vйл явдлууд ямагт хvйтний улиралд тохиожээ)

Эрхэм уншигч Та бvхэн эдгээр олон vйл явдлын дотроос жинхэнэ vндэсний баяраа олж тогтооно биз. Эзэн Чингисийн vеийн 1206 он руу аялал хиймээргvй байна. Учир нь тэр vйл явдлыг дэнслэх тэнхээ чадал зєвхєн надад бус єнєєгийн монголчуудад байгаа гэж vv?

2003-11-27

1 comments:

hasha said...
This comment has been removed by the author.