Who will be the next Nobel Laureate?
Зиэ зиэ, жил жилийн намар сэтгэл догдлон хvлээж суудаг Нобелийн шагналтангууд эхнээсээ эхлээд тодорч эхлэв. Нийтдээ 6 тєрлийн шагнал байдгаас одоогийн байдлаар талынх нь эздийг зарлаад байгаа бєгєєд vлдсэнийг нь дараа долоо хоногт тодруулах юм байна (Уран Зохиолын салбар дахь шагналыг нь хэзээ тодруулахаа хараахан зарлаагvй байна). Эдгээрээс миний хувьд хамгийн сонирхол татсан нь Эдийн Засаг, Уран Зохиолын салбар дахь шагнал бєгєєд интернэтээр энэ талаар хартал хvмvvс чухам хэн авах бол гээд нэлээд догдолцгоож байх шиг байна.
Юутай ч Thomson Corporation-ий веб дээр байсан санал асуулга нэлээд сонирхол татав. Энд Medicine, Chemistry, Physics, Economics гэсэн 4 салбарт нэлээд єндєр шанстай байгаа эрдэмтэд дээр интернэт хэрэглэгчид санал хурааж байгаа юм байна. Сонирхолтой нь єдгєє нэгэнт зарлагдчихсан эхний 3 салбарын нэр дэвшигчид дотор жинхэнэ Нобел авсан хvн ганц ч алга. Нэгэнт нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл 50 жилийн дараа нийтэд ил болдог тул энэ талаар санаа зовох нь ч бараг илvvц мэт. Харин дараагийн Даваа гарагт зарлагдах Эдийн Засгийн шагналтан(гууд) чухам хэн байх бол?
Нэр дэвшигчид:
• Bhagwati, Dixit, Krugman
• Jorgenson
• Hart, Holmstrom, Williamson
Аль эсвэл єнєє эхний 3 салбар шигээ худлаа нэр дэвшигчид байж таараад шал єєр хvмvvс єрсєєд шагналыг нь хvртчихдэг юм болов уу?
P.S: NYTimes дээр Nobel Prize-ийн талаар сонирхолтой нийтлэл гарч.

0 comments:
Post a Comment