Saturday, April 02, 2005

Энэхvv шүлгийг *EA* гишvvн Asuult Sambar дээр тавьсан байсан болно...

Евгений Евтyшенкo

"Эхлэл" шvлгийн хэсгээс

Би янз бvр -- ажилсаг бас залхаг
Би тєгс тєгєлдєр -- гэхдээ оновчгvй
Бvхэнтэй би нийцгvй -- эвгvй
Бvрэг мєртлєє ичгvvргvй
Бvлээн мєртлєє хvйтэн
Хєрвєєгийн бvхэн сvлэлдсэн
Хєвєрхєн заяандаа би дуртай
Єрнєєс дорно хvртэл
Єшєє хорслоос бахархал хvртэл
Єчнєєн юм надад хичнээн ч холилдсон юм бэ?

Аль вэ, тєгс тєгєлдєр чинь гэж
Асyyж л таараа!
Аяа, энэ vгний xанш
Алт мєнгє байж таараа!

Анхилам ногоон євс сагсайтал ачсан
Аяны замд нисч яваа
Ачааны л тэрэг шv дэ би
Ая эгшгийн дундуур
Агуу хорвоогийн гэрэл дундуур
Аньс жимсний мєр дундуур
Ангир нугасны ганганаан дундуур
Анд та нар руугаа нисч явахдаа
Алаг эрвээхэйгээр нvдрvvгээ алгадуулж
Ачсан євснєєсєє ч гээж яваа шv дэ

Амь насанд халтай
Асар их хурд, дэмийрэл
Авах идэх гэгээн шунал
Аяа мандтугай,
Аливаа хил надад тээртэй...

1 comments:

tsatsrala said...
This comment has been removed by the author.