An Underrated Classic
Анхны харц аадар бороо
Алаг цэцэгс анхилуун дэлбээ
Алдарсайхан чамтай минь нийлээд
Ая дууны минь айзам буюу
Анхны харц аадар бороо
Алаг цэцэгс анхилуун дэлбээ
Алдарсайхан чамтай минь нийлээд
Ая дууны минь айзам буюу
When I wrote the first words of A. F. I had been already for years and years thinking in English. I began to think in English long before I mastered, I won't say the style, (I haven't done that yet) but the mere uttered speech. Is it thinkable that anybody possessed of some effective inspiration should contemplate for a moment such a frantic thing as translating it into another tongue? And there are also other considerations: such as the sheer appeal of the language, my quickly awakened love for its prose cadences, a subtle and unforeseen accord of my emotional nature with its genius [...] You may take it from me that if I had not known English I wouldn't have written a line for print in my life. C. and I were discussing the nature of the two languages and what I said was: that if I had been offered the alternative I would have been afraid to grapple with French which is crystallised in the form of its sentences and therefore more exacting and less appealing...from Joseph Conrad's letter to Hugh Walpole, June 7th, 1918
Lofty goals have often produced research and teaching that is further and further removed from the day-to-day operations of government. While the field is so disparate that “it’s hard to talk about public policy schools as a whole,” Slaughter cautions, she and other school leaders identify certain trends, including a renewed zeal for quantitative analysis. [...] The new emphasis on big data is reminiscent of the Progressive idea that if we just gather enough information, the policy conclusions will be obvious to all.The problem with public policy schools
we are up to our ears in public policy analysis but have not paid enough attention to old-fashioned public administration. While the US government many decades ago invested in schools of public administration to train professionals for government service, this function has atrophied in recent years. Virtually all public administration programs have evolved into public policy programs, where all the money and prestige is. Public policy analysis is dominated by economists who use sophisticated econometric techniques to design optimal policies. And yet, as most people who have actually served in government understand all too well, the real problem is less often knowing what to do, but rather the difficulty of getting the machinery of government to produce desired outcomes. The world of actual policy practice is a world of constraints that they don’t teach you about in many public policy programs. Many of these constraints are political in nature, so it you don’t understand the politics, you won’t get to execute your policies.Frank Fukuyama - “It’s Not the Business Plan but the Execution”
Монголчуудын сэтгэлгээ нээлттэй хэвээр ажээ.Гадаад Монголд зорчсон нь - УИЛЬЯМ О. ДУГЛАС
Хэдий тийм боловч монголчууд өрнийн соёлоос тасарсан, жүүд-христийн соёл иргэншлийн нөлөөнөөс дэндүү хол, өрнийн агуу ном зохиолын талаар ойлголт нимгэнтэй. Хэрвээ тэд Орос, Хятадын завсарт хавчуулагдсан хэвээрээ удваас үзэл суртлын хүүхэлдэй болон хувирч болзошгүй.
Тэгэх аваас халуун сэтгэлтэй, эрэлхэг энэ ард түмний хувьд төдийгүй чөлөөт ертөнцийн хувьд эмгэнэлтэй.
after all, a human being is a constantly evolving open question rather than a definitive answer, a fluid self only trapped by the labels applied from without [...] It’s also, however, hopelessly human to try to interpret others and assign them into categories based on the “scraps of evidence” they bequeath. I was certainly not immune to this tendency [...] The beauty and magnetism of Vivian Maier: Self-Portraits is that it leaves you with your own interpretations, not with definitive answers but with crystalline awareness of Maier’s elusive selfhood.Mysterious Street Photographer Vivian Maier’s Self-Portraits
"Монгол орон үеэ өнгөрөөсөн нийгмийн байгууллын музей болж хоцрохгүй!"
- Д. Бямбасүрэн, "Үүрийн Жавар," Улаанбаатар 1996, 130-р тал
Хаяадаа Монголчуудыг ойлгохгүй толгой сэгсрэх гадаадуудтай уулзахаар тэдэнд UB Post, World Bank Report уншихаасаа илүү Монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг хар гэж хэлмээр санагддаг юм. Хэдийгээр Монголоос мундаг урлагын бүтээлүүд төдий л төрөн гардаггүй боловч илэрхийлэх гэсэн санаа, арга барил нь яах аргагүй биднийг харах хамгийн сайн толь болдог. Жишээлбэл надад Алтан Ураг, Арга Билэг хамтлагууд таалагддаггүй. Хоёр өөр соёлыг хүчээр дэндүү бүдүүн бааргаар авцалдуулах гээд байгаа мэт санагддаг юм. Гэхдээ тэдний уран бүтээлүүдээс бид нэг талаасаа Монгол өв уламжлалаа хадгалж үлдэх, нөгөө талаасаа барууны соёлыг өөриймшүүлэх оролдлогыг тод томруунаар харж болно. Сайн бодох юм бол энэ оролдлого хэр амжилттай болохоос бидний ирээдүй шалтгаална. Лав л бид баруун шиг болж чадахгүй, гэхдээ бас нүүдэлчин өв уламжлалаараа амьдрах боломжгүй. Аль аль талынх нь охийг шингээж чадсан соёл, ертөнцийг үзэх үзэл бий болгож чадах эсэхээс хамаарч бид цаашид хэрхэн тэсч үлдэх вэ гэдэг асуултын хариулт гарах юм.
Энэ утгаараа Монголчуудын сэтгэлгээг өөр нэг тольдож болох газар нь уран зургийн үзэсгэлэнгүүд. Чанар, агуулгын хувьд бараг бүгдээрээ дэндүү гүехэн боловч зураачдын хөндөж буй сэдэв, хэрэглэж буй арга барилаас нь Монголын нийгмийн тусгалыг олж харж болно. Жишээ нь нэлээд дээхнэ зураач Ш. Ядамсүрэнгийн үзэсгэлэнг үзсэн юм. Өөртэй нь ярьж үзтэл жаахан явцуу үзэл бодолтой, тэгээд тэр нь ч даацтай уран бүтээл хийхэд нь тушаа болдог юм шиг санагдсан. Гэхдээ энд маш сонирхолтой зүйл нь түүний санаагаа илэрхийлж байгаа арга барил. Хэрвээ түүний бүтээлүүдийг ажиглах юм бол нэгт, асар их хурд мэдрэгдэнэ. Хурдтайгаар урсан өнгөрч буй дүрснүүдийг нь яг таг тэр энэ гэж тодорхойлоход хэцүү. Улаанбаатарт хэсэг хугацаагаар байхгүй байж байгаад гэнэт ирэхэд яг ийм мэдрэмж төрдгийг бид бүгдээрээ мэднэ. Хоёрт, түүний зургууд дээрээ ашигладаг шулуун зураасууд дүрсүүдийг тал бүрээс нь нэвт хөндлөн огтлоод гардаг. Тэдгээр зураасууд хаанаас гарч ирж биднийг хэрхэн огтлохыг таахад бэрх. Гэхдээ хүссэн хүсээгүй амьдрал үргэлжилж Ордны зүүн талын зам хөл хөдөлгөөнтэй хэвээр л байна.
Сонирхолтой нь үзэсгэлэнг үзэж байтал яг иймэрхүү зургууд өмнө үзэж байсан юм шиг санагдаад болдоггүй. Сайтар хартал Ядамсүрэнгийн бүтээлүүд яах аргагүй Weimer Republic-ийн үеийн уран бүтээлүүдийг санагдуулам. Жишээ нь George Grosz-ийн Бэрлинийг дүрсэлсэн энэхүү бүтээл дэх дүрсүүдийн хөл толгойг олоход тун бэрх, тэгсэн мөртөө энэ замбараагүй байдал өөрсдийнх нь гэхээсээ илүү тэднийг нэвт дайран өнгөрч буй хурц ирмэгтэй давалгааны үр дагавар гэмээр. Хоёр өөр цагт, хоёр өөр газар, хоёр өөр уран бүтээлч нэг санааг хөндөж, нэг арга барилыг ашигласан хэрэг. Энд Монгол Улс Ваймарын замаар орж байна гэвэл гэнэн дүгнэлт болно. Гэхдээ Ваймарт ардчиллыг хэрхэн завхруулж тэр нь нийгэмд хэрхэн тусч байсан нь бидэнд их сургамжтай байх. Гадаадууд ч Монголын өнөөгийн байдлын учир шалтгааныг ойлгохын тулд Хиндэнбүргын талаарх номондоо салхи оруулах хэрэгтэй байж мэдэх юм.
Монголчуудыг нямбайгаар буулгаж чадсан өөр нэгэн мундаг бүтээл бол зурагчин Ц. Батзориг агсны “Зуднаар. Баянхонгор аймаг, Гурван булаг сум. 1993 он” гэсэн зураг. Зургийг "Монгол хүний resilience" (яг Монгол дээр буулгах үг олж чадсангүй) гээд нэрлэчихэж болмоор. Зуднаар цасанд юм харахаа больсон нүдээ трикогоор ороосон нь Монголчуудын ямар ч нөхцөл байдалтай дасан зохицоод аргалаад гарч чаддаг чадварын илэрхийлэл. Магадгүй гадны хөрөнгө оруулалттай оруулалтгүй амьдраад байж болно гэж боддог нь үүнээс улбаатай байх. Мөн уранхай ноорхой хувцастай ч, зуд турхантай байсан ч цайныхаа дээжийг өргөж байгаа эмээ бидний амьдралын хэв маяг, соёл амьдралын маань салшгүй нэг хэсэг гэдгийг илтгэнэ. Ихэнх хүмүүс одоогийн өөрчлөлтийн их давалгаанд үүнийгээ алдана гэж айх нь ойлгомжтой боловч, бас ч гэж амархан арилчихгүй нь эндээс харагдана байх аа.
Өнгөрсөн хавар найз охинтойгоо номын дэлгүүрээс Ц. Батзориг агсан, Д. Давааням хоёрын "Хүмүүс" гэрэл зургийн үзэсгэлэнгийн каталогийг олж авсан юм. Энэ амралтын өдрөөр тухтай үзэх цаг гаргав. Өмнө Ц. Батзориг агсны цаатангуудын тухай бүтээлээс бусдыг нь үзэж байгаагүй юм. Энэ каталог дээрх бүтээлүүдээс нь үзвэл үнэхээр гайхалтай зурагчин байжээ. Ялангуяа 90-ээд оны Монголыг амьдаар нь буулгаж чадсан маш цөөн хэдхэн уран бүтээлчийн нэг яах аргагүй мөн. Лав л цаашдаа Монголын хамгийн эгзэгтэй, одоогийн бидний амьдралыг тэр чигт нь тодорхойлж буй энэхүү үеийн судалгаа, хэлэлцүүлэг Ц. Батзориг агсны эдгээр зураггүйгээр явагдах ёсгүй байх.
Энд жишээ болгоод би өөрт хамгийн чухал санагдсан нэг зургийг орууллаа:
Зургийн нэр нь: "Улаанбаатар. 1995." Ялангуяа 90-ээд оны дунд үед өссөн завсрын буюу миний үеийнхнийг энэ зураг шиг мундагаар буулгаж (capture, encapsulate) чадсан нь үгүй. Хэдийгээр яг коммунизмын үед ухаан ороогүй боловч бид лав л коммунизмын сүүдэр дунд өсч өндийсөн. Албан ёсоор коммунизм үгүй болсон энэ үед коммунист үзэл суртлын хамгийн амь бөхтэй хэсэг нь хүмүүсийн дунд оршсоор байсан (яг л энэ Цэдэнбалын эшлэл шиг). Иймд бусад үеийнхэнтэй харьцуулахад бид бараг коммунизмын жинхэнэ охь дунд ч өссөн байж мэдэх.
Мөн энэ зургийг подъезд дотор олж харж, авч чадсан нь Ц. Батзориг агсны мундаг мэдрэмжийн илэрхийлэл. Бага байхад орой 10-ын алдад сургуульд ч ороогүй жаахан хүүхдүүд хоол гуйгаад хаалга тогшдог байсан. Өглөө хичээлдээ гарахад подъезд дотор даарсандаа хоносон байх нь олонтаа. Өдгөөгийн олон хүний амьдралын зорилго чухам тэр дүр зургаас үүссэн сэтгэл өвдөлтөөс урган гарсан байх. Нийгмийг тэр чигт нь хамарсан энэ зовлон шаналал 90-ээд онд өссөн биднийг хүн болгосон.
Нэг талаасаа хуучин нийгмээс амь бөх үлдсэн үзэл санаа, нөгөө талаасаа шинээр өлгийдөж авсан нийгмийн бүтээгүй амлалтууд дунд бий болсон завсрын үеийнхнийг хамгийн нягт нямбайгаар илэрхийлж чадсан нь яах аргагүй энэ зураг. Энэ зургыг ч бид харах тоолондоо хаанаас ирж хаа хүрч яваагаа санаж явах учиртай.
Addendum: Ц. Батзориг сан + хамтран үзэсгэлэн гаргасан Д. Даваанямын бүтээлүүдийн шүүмж (энэ шүүмж дээр бичсэнчлэн түүний бүтээлүүд үнэхээр муу байсан)
Шүлэг унших тэвчээргүй намайг Seamus Heaney-гийн бүтээлүүд харин үргэлж татдаг авай. Түүний талаар цаасан дээр бэх дусааж үзсэн бүхэн бичиж буй энэ үед би нэмэрлэх нь илүүц гэж бодмоор. Гэхдээ бид түүний хувь нэмрийг цор ганц Англи хэлтнүүдэд, тэр тусмаа Ирландуудад хамаатай мэтээр ойлгох нь учир дутагдалтай. Сайн яруу найраг хил хязгаар, цаг хугацаагаар хязгаарлагддаггүй; магадгүй бид өөрсдийгөө ойлгоход алс холын Хийнийгийн шүлгүүд Монгол шүлгүүдээс илүү тус болж мэдэх юм.
Миний хувьд түүний Punishment шүлэг хэзээ ч үл мартагдам. Балар эртний үед хөнгөмсөг явдлаасаа болж цаазлагдсан нэгэн залуухан бүсгүйн шарилыг Британичуудтай явалдан Ирландын үндсэрхэг үзэлтнүүдэд шийтгэгдэж буй охидтой харьцуулсан энэ шүлгийг хэдэн жилийн өмнө уншаад удаан хайж явсан зүйлээ олсон мэт болж билээ.
Прүстийн "Алдагдсан Цагийн Эрэлд" дээр гардагчлан хамгийн их сэтгэл хөдөлгөсөн бүтээл гэдэг өөрт тань цоо шинэ зүйл таниулсан нь бус харин өмнө хаа нэгтээ бодож байсан зүйлийг тань яг тэр хэвээр нь цаасан дээр буулгаж чадсан нь байдаг. Миний хувьд анх хятадуудтай явалдсан гэх Монгол охидын үсийг хусч буй тухай сонсоод асар их эгдүүцсэн ч тэрхүү үндсэрхэг үзэлтнүүд яагаад тэгж балмад авирлах болсоныг бас ойлгож байв. Хийний шүлэгтээ яг тэр буруушааж байгаа мөртөө ойлгож буй дундын орон зайг харуулсан байсан юм:
I who have stood dumb
when your betraying sisters,
cauled in tar,
wept by the railings,
who would connive
in civilized outrage
yet understand the exact
and tribal, intimate revenge.
Хотын төв дэх Beatles-ийн хөөрхий энэ муу хөшөөг хүмүүс их ад үзэх юм. Үзэмж муутай л гэнэ. Болж бүтэхгүй нөхдүүд цуглуулдаг л гэнэ. Нөгөө талаасаа хөшөөнд дуртай хүмүүс нь дан ганц Beatles-ийн хөгжимд хайртайгаасаа болоод байх шиг. Харин миний хувьд энэ хөшөөг улс төрийн ач холбогдлын талаас нь нэлээд өөрөөр хардаг юм.
Дээрхэн NYU-ийн профессор Jeffrey Goldfarb манай сургууль дээр ирж номоо танилцуулах үеэр энэ талаар богино илтгэл тавьсанаа доор орууллаа. Тэр үеэд нас залуу ч байж, бурамтай чихэрт дуртай ч байж.
After reading a few chapters of Prof. Goldfarb’s book Reinventing Political Culture, I remember thinking “spot on, I’m really glad that someone finally noticed the elephant in the room.” Indeed, this book addresses one of the most obvious questions that constantly hover over us: How should we understand the political culture? What Prof. Goldfarb gives us in his book is a very neat framework of looking at political culture. Through understanding how politics on the one hand and culture on the other hand affects each other and together they form political culture, we can come up with a more realistic picture of how our society functions. But what the book lacks is more examples to support this framework. I feel the three examples, revelatory and fascinating they are, are still not enough to forcefully make case for political culture. I think more cases need to be tested against this framework to fully appreciate its importance. So in this spirit, in the next few minutes, I’ll attempt to see the significance of political culture on our lives.
A few years ago, my father told me a story. I was going through the photos of his youth, and I spotted a picture of him, presumably in the late 70s, wearing weird hair. I made fun of it and said how silly his hair looks—shaggy, with huge sideburns. He said, “guess what, I was actually once got arrested by the police because of that hair.” When I asked how come, he said, “One day I was walking down the street, wearing my bell-bottom jeans that my friend just smuggled from Greece and of course sporting my cool haircut. And two policemen showed up and took me to the station. There they questioned me and almost cut my hair along with the part of jeans that was below my knees.“ And I foolishly asked, why did he dress that way if it was constant object of harassment from the authorities. He said, “Oh that’s simple, because I was a Beatles fan.”
And I just thought that perhaps there is a certain political implication of it on the 1989 Mongolian democratic movement. The more I thought about it, the more interesting it got. I’ll give you one fact: more or less all the leaders of the Mongolian democratic revolution are self-proclaimed Beatles fans. But I was never quite sure how to link the four Liverpudlians to the democratic movement of Mongolia. After reading Prof. Goldfarb’s book, things started to make sense. What Beatles did to the Mongolian society was, if we use Prof. Goldfarb’s own words, “to detach truth and various sorts of social commitments from the powers.” The Beatles represented to the Mongolian youths a much more attractive way of living, it represented a possibility of different way of looking at things. Truth does not necessarily mean what the Communist Party says. Truth can be diverse, or sometimes even a completely different thing. And among the youths who were sitting in some dark corner trying to imitate the sounds of Beatles, a space for conversation has emerged. While sitting together and singing, they would address their common problems in their daily lives. And this space is crucial because this is a kind of place where people together form their political culture.
Х.Чойбалсан нэгэнтээ ТХ гишүүдийн хурал дээр хэлсэн үг мартагддагүй юм. "Төрийн бодлого гэж та нар миний санаа байдаг гэж бодож байна уу? үгүй ээ тийм биш төрийн бодлого гэдэг бол чавганцын санаа байдаг юм. Би түүн дээр нь төрийн тамгийг дараад Төрийн бодлого болдог юм" гэж билээ.Ц. Лоохууз
Manaihand neg zan bii: urgun uudam tal nutag shigee uujuu taivan. Uug ni bol saihan l daa. Bargiin yumand neg ih setgel hudluud baihguy, hudulsun ch ter ni dorhnoo zamharchihdag. Uurtuu ch amar, busdad ch aldaagaa zasah bolomj olgono. Ungursun doloo honogt bolson S. Bayartsogttoy holbootoy heregt manaihan aanai l uujuu taivan setgeleeree handatsgaaj zamhruulah tiish ni oruulav. Gehdee medeej MAH-iin medeenii website-uud bolon tuuniig ni ajilluuldag Tsogoo guay metiin heden sain duriin uran saihanchdiig es tootsvol l doo :)
Neg and maani bur tsaana chini nuhduud ulsiin 14 terbumaar casino-dood baihad chini gants neg saya dollaraa nuugaa l biz, surtey shd geed ulaan tsaim tuuj baih yum haha. Bayartsogt ch uuruu gantshan companiihaa l neriig bichihee martchihaj, ternees bish idej zavshsan yum baihguy ee, ee l dee agaa egee, ta nar yaasan muuhaiin gesen baina. Tegsen harin uujuu taivan setgelguy bolhooroo yum bailguy nadad Bayartsogt neg l buruu yum hiichihsen yum shig sanagdaad boldogguy.
Yunii umnu Bayartsogtiin hamgiin tom gem ni ashig sonirhliin zurchil gedgiig olj harah ni chuhal. Medeej Bayartsogtod hun buriinh shig huviin ashig sonirhol bii. Uuriinhuu orlogoo nemegduuleh, gangan mashinii tsugluulgaa arvijuulah geh met. Uund buruu yum yu ch baihguy. Gehdee niitiin alban tushaaltnii huvid tereer mun niigmiin ashig sonirhliig hargalzaj uzeh yostoy. Niigmiin ashig sonirhliig yamagt terguund tavij baih ni alban tushaaliig ni dagaldaj irdeg ard tumniihee, songogchdiinhoo umnu huleesen uureg hariutslaga. Hervee Bayartsogt huviin ashig sonirhliinhoo deer niitiin ashig sonirhliig tavij chadahguy gevel medeej ajlaa huleelgej uguh erh ni urgeljid neelttey.
Bayartsogt uneheer tsor gants companiihaa neriig ashig orlogiin meduulegtee bichiheeguygees uur gemguy, buruuguy baij bolno. Gehdee ene ni niitiin alban tushaaltan atlaa ashig sonirhliin zurchiltey baidald orsniig ni zuvtguj chadahguy. Ashig sonirhliin zurchil gedeg zaaval hen negen hahuuli ugultsuj avaltsaj baina gesen ug bish; harin tiim zuil garch bolzoshguy nuhtsul bii bolsoniig l helj baigaa baigaa hereg. Sangiin said baij unet tsaas ariljij l baidag... Hedii ene hoyor hoorondoo ogt hamaaralguy baisan ch gesen saidiin ner nuluuguu ashiglan unet tsaasnii uned nuluulj ashig olohiig aliig ter geh ve. Uuruur helbel end Bayartsogtiin niitiin albandaa hoyorguy setgeleer zutgej, uneheer niigmiin erh ashgiig tsaashid terguund tavij chadah uu uguy gedeg asuudal yarigdaj baigaa yum.
Sain mergejilten undur tsalintay baidag neg shaltgaan ni ashig sonirhliin zurchliig saitar oilgoj, tiim nuhtsuld uuriiguu oruulahaas sergiilj chaddagt baidag. Harin mani er daan ch ene talaar bodsonguy dee. Haihramjguydee ch bish mani metiig ni yuruusuu l ter dansiig ni olj medej chadahguy yum chini yaasan ch yadag yum geed eleg barij baihguy yu. Yur ni ene yanzaaraa uujuu taivan setgel gargaj baina geed nuhduudiin tolgoig ni ileed yavuulaad baival suuld ni hugjil devshil ch uguy, hund itgeh itgel ch uguy hotsroh ni baina shuu. Tsaashdaa hen hunguy iimerhuu hereg garsan daruid harin ch davchuu bachim setgeleer handaj saitar hariutslaga tootsoj baih heregtey.
When evening has come, I return to my house and go into my study. At the door I take off my clothes of the day, covered with mud and mire, and I put on my regal and courtly garments; and decently reclothed, I enter the ancient courts of ancient men, where, received by them lovingly, I feed on the food that alone is mine and that I was born for. There I am not ashamed to speak with them and to ask them the reason for their actions; and they in their humanity reply to me. And for the space of four hours I feel no boredom, I forget every pain, I do not fear poverty, death does not frighten me. I deliver myself entirely to them.Niccolo Machiavelli's letter to Francesco Vettori, December 10, 1513
Хожим Лхамсүрэн өөрийн дурсамжид ""Цэдэнбалыг [Нью-Йорк руу] хэн явуулах гээд байгаа юм. Зөвлөлтийн элчин сайд тэгээд байгаа юм уу?" гэсэн асуултыг Маршал надад тавьж байсан юм" гэснээс нь үзэхэд бүрэлдэхүүний талаар, ялангуяа тэргүүний талаар манай удирдлага санал нэгтэй байгаагүй бололтой гэсэн сэтгэгдэл надад төрдөг юм.Урианхан Б. Жаргалсайхан, "Алаг Жарны Бодрол," 160-р тал
[Нью Йорк орох замаараа] Парист түр саатах зуураа тэнд олон улсын хуралд оролцож байсан ЗХУ-ын ГЯЯ-ны сайд В. Молотовтой уулзаж, ажлынхаа чиг хандлагын талаар зөвлөлджээ. Энэхүү уулзалтын талаар яамны архивт үлдсэн нэгэн ярианы тэмдэглэлд дурдсаныг иш татвал:И. Очирбал, "Дипломат Өвөөгийн Дурсамж," 104-р тал
"Цэдэнбал: Олон төлөөлөгч хүмүүстэй уулзах шаардлагагүй гэж бодож байна.
Молотов: Яалаа гэж. Харин аль болохуйц олон хүмүүс төлөөлөгчидтэй уулзаж улс орноо таниулахыг хичээх хэрэгтэй.
Цэдэнбал: Хөрөнгөтний сурвалжлагчдаас аль болохоор зайлсхийх нь зүйтэй юу?
Молотов: Үгүй дээ. Тэд нартай уулзаж, улс орныхоо талаар болон бодлого байр сууриа тайлбарлаж байх нь чухал.
Цэдэнбал: Би оросоор ярина гэж бодож байна.
Молотов: Та аль болохооор үндэснийхээ хэлээр ярих нь зүйтэй санагдаж байна..." гэх зэргээр зөвлөж байжээ.
Миний үзээгүй архивын өөр нэг тэмдэглэлд юу гэж байсан тухай ахмад дипломатч Ц. Дэмиддагва гуай дуртгалдаа иш татсаныг энд сийрүүлбэл: "Цэдэнбал дарга Молотовоос "НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблей гэж хоёр өөр юу байдаг юм уу?" гэж асууж байснаас үзэхэд тэрээр НҮБ-ын Дүрмийг ч уншаагүй, энэ талаар хайхрамжгүй хандаж байсан нь илт байдаг. Энэ тухай Н. Лхамсүрэнгийн оросоор бичсэн ярианы тэмдэглэл ГЯЯ-ны архивт байсан бөгөөд түүнийг Л. Хашбат, Д. Пүрэвдорж, Б. Ванчиндорж бид жараад оны үед уншиж, Ю. Цэдэнбалын арчаагүй ажлын талаар шивэгнэн ярьж байсан билээ. Гэтэл тэр тэмдэглэл одоо байхгүй болсон нь "даргын нэр хүндэд харш" гэж үзсэн Ю. Цэдэнбалын тагнуулууд авч устгасан болов уу" гэжээ.
1940-өөд оны эцсээр Монгол улс НҮБ-ийн гишүүн болох асуудал их яригддаг болсон юм. Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан энэ асуудалд онцгой ач холбогдол өгч байсан юм. Хар залуугаасаа Монголын төлөө өөрөөсөө хамаарах болон хамаарахгүй бүхнийг хийж, үхэхээс бусдыг үзсэн түүнд Монгол улс НҮБ-ийн гишүүн болох нь нэг насны мөрөөдлийн биелэл нь ч байсан байж магадгүй. Ингээд Х.Чойбалсан 1947 онд энэ асуудлыг шийдүүлэхээр Ю.Цэдэнбалыг Нью-Йорк руу илгээсэн юм. Ю.Цэдэнбал тэнд очоод НҮБ-ын чуулганд нэг удаа үг хэлснийг эс тооцвол юу ч хийгээгүй буцаж ирсэн юм билээ. Бусад орны төлөөлөгчидтэй уулзаж, өөрийн орныг сурталчлах, тэдний дэмжлэгийг авах талаар ямар ч ажил зохиогоогүй байдаг юм. Үүнээс үүдээд Ю.Цэдэнбалд Монгол улсыг НҮБ-ийн гишүүнд элсүүлэх сонирхол ер нь байсан болов уу? гэсэн асуулт төрдөг юм. Нью-Йорк хотод очоод, юу ч хийлгүй, өрөөнөөсөө ч гаралгүй хэдэн өдөр зүгээр суусан түүний хачин үйлдлийг юугаар ч тайлбарлах боломж олддоггүй учир яах ч аргагүй ийм асуулт төрдөг юм.Ц. Лоохуузын дурсамж XX зууны Монголчууд /2/: Социалист Монголын улс төрийн амьдрал, 94-р тал
Гэхдээ түүнээс хойших Ю.Цэдэнбалын үйлдлийг ажиглахад тийм сонирхол түүнд байсан байж магадгүй гэсэн бодол төрүүлдэг ч гэсэн Монгол улс НҮБ-ийн гишүүнээр элсэх асуудал 1962 оныг хүртэл сунжирсан юм. 1962 онд Монгол улс НҮБ-ийн гишүүн болж, Байнгын төлөөлөгчийн газраа ажиллуулж эхэлсэн юм. НҮБ Монгол улсыг гишүүнээрээ элсүүлэн авах шийдвэрээ гаргаж байх тэр үед Ю.Цэдэнбал хөлөө хугалаад, Москва хотод эмнэлэгт хэвтэж байжээ. "Дургүй бол хүчгүй!" гэсэн нэг үг Монголд байдаг юм.
Neg marzan niitlel dotor chas hiisen heden paragraph tsohij yavna:
Нөгөө талд нь харин бас өөр нэг элитүүдийг яръя. Энэ бол гадаадад сургууль төгсөөд, эсвэл амьдарч байгаад ирсэн манайхан. (мэдээж бүгдийг нь хэлээгүй нь ойлгомжтой, нийтлэг төрх яриад байна)Triangle - U. Ganzorig
Эд нараас харин тийм манарсан байдал үнэртэнэ. (deep confusion) Яах гээд ч буцаад ирчихсэн юм. Нүднээс нь шууд л ойд төөрсөн хүний харц анзаарагдана. Ам ажил хоёр нь зөрнө. Амаараа бол нэг л их мундаг баатар алс холын харь орноос нутгаа санаж ирээд улсаа хөгжүүлэх гээд байгаа юмаа даа. Ажил дээрээ бол таг. Тэгэж хэлчихээд л шууд цалин агнаад нэг уул уурхайн компанид орж өлөнтөнө.
Ер нь бол эд нар хойшоо сайхан алхаад гэр хороолол дундуураа яваад үзчих хэрэгтэй л дээ. Дэлгүүр хоршоогоор нь ороод, хүн ардтай уулзаад яг ямар улсад ирчихээд байгаагаа ойлгох, бүүр болж өгвөл ухамсарлах хэрэгтэй. Тэгэхгүй сэтгэл нь Америктаа, (даан ч тэнд нь хямрал болчихсон юм шүү дээ, юун ажил олдох) санаа нь энд, яриа нь шоктой - тэгээд нэг хотын төвийн хэдэн баараа хэсч нөгөө л нэг уулздаг өрөөсөн дугуй элитэнцэрүүдтэйгээ цаг өнгөрөөвөл амьдрал ямар харуусалтай вэ. Тэр хойно чинь дэлгүүрт талхыг хэрчмээр нь есийн тосыг (юу гээд байгааг нь мэдэх билүү, наранцэцэгийн тос) нь пенцилины шилээр (бас юу вэ?) зардаг юм ш дээ.
Ууган маань шүлэг зохиогоод би аяыг нь хийж "Хослон дуулъя" гэдэг дуу төрж, Ууган Оюундэлгэртэй дуулсан түүхтэй. Үзэл суртлын шалтгаанаар Жон Лэнноны нэрийг нэрлэж болдоггүй цаг байлаа. Тийм учир
"Одтой тэнгэрт мишээхээр
Орчлон дэлхийг гэрэлтүүлэхээр
Онгон талдаа саран гийв үү"
гэж зохиосны Саран гэдэг үгний далд утга нь Жон Лэннон болой. Мөн ая дан дотор нь Жон Лэнноны "Jealous Guy" дууны нэгэн фразыг шургуулсныг минь тэр болгон хүн анзаарахгүй. Үүнийг бол Ууган бид хоёр л мэддэг байв.
Khovdod 2 jil ajillasan Amerik nuhur sayhan huduunii huuhduudiin bolovsrold dutagddag neg chuhal zuiliin talaar helsen yum: ter ni huduud ulger duurial bolohuits, role model-uud tudiilun baidagguy yavdal. Gehdee ene bol huduud uhaantay, manlailagch hun baidagguy gesen ug bish. Harin tedgeer ulger duurial boloh humuus ni ihenhidee dotooddoo surguuli tugssun, hedii nutag ornoo henees ch iluu medeh bolovch Ulaanbaataraas tsaadahiig hardagguy, harah ch tudiilun shardlagaguy humuus baidag. Iim nuhtsuld Mongold tuiliin ih dutagddag gants Mongoloo tudiiguy gadaaduudiin setgelgeeg saitar oilgodog, tednii davuu taluudiig Mongoldoo avchirch, uursdiinhuu ontslogiig tedend taniulj chaddag humuus turj garah incentive bii boloh bolomjguy bolj baigaa yum. Medeej ene bol huduud husel ermelzeltey, uuriinhuu chadlaar gadaad hel ezemshsen huuhed baihguy gesen ug bish, harin uuniig huduu deh asar ih medlegiin bololtsoog bid aldaj baigaagiin neg ilerhiilel, dohio gej oilgovol zohiltoy.
Tegvel yur ni niit Mongoliin nuhtsuld bidend, uguy yadahnaa 15 nastay duud mini role model bolj chadah hun hen baina? End bi hoyor zuiliig shalguur bolgoj avch uzlee: 1. Mongoldoo ner hundtey, hiij buteedeg, olnii tanil baih. Uuruur helbel Mongoliinhoo nuhtsul baidliig sain oilgodog; mani met shig Mongol hunii tarhind naalddagguy tengeriin zuil yaridagguy gesen ug. 2. Delhiid nuur ulailgahaarguy medleg, bolovsroltoy baih. Mongoldoo baihdaa hedii hamgiin uhaantay hun met bolovch hiliin dees alhahaaraa neg bol yum medehguygee medeed pag boldog, ali esvel arvan jiliin huuhed shig yavtsuu medlegee duviilgudug humuus Mongoloor bishguidee neg bii (ter utgaaraa jishee ni Amerikiin usvur uyeiihnii shuteen Ayn Rand-iin ulaan fan Temuujin shuud hasagdaj baigaa yum).
Minii huvid yag odoo tiim hoyor role model tolgoid orj irj baina: ehniih ni Sanjaasurengiin Oyun, udaah ni Damdinii Tsogtbaatar (i.e. Baigal Orchnii Yamnii suuliin hoyor said :)). Ene hoyor hunii Mongol dahi ner hundiin talaar yariad yahav. Namiin yalgaanaas garch irdeg shuumjleluudiig es tootsvol huvi huniih ni huvid uneheer ulger jishee avahuits. Nuguu talaasaa asuudliig mash tsegtsteygeer harj, systemteygeer avch uzdeg chadvaraas ni haduurah durtay manai Mongolchuud, yalanguya zaluuchuud bid mash sain suraltsah heregtey. Edgeeriin deer gadaadiinhniig setgelgeeg oilgodog, tedend uursdiiguu buren duuren oilguuldag chadvaraas ni bid yah argaguy ulger duurial avuushtay.
Oyunii talaar ihenh humuus hangalttay meddeg bolhoor end jishee bolgood Tsogtbaatariin sayhan unshsan lektsiig tavilaa. Ene lektsen deer yalanguya asuudliig herhen uur untsguus tailbarlaj, yaj zadalj, bagtsalj baigaag ni anzaarahguy baihiin argaguy. Lektsen deer suuj baisan gadniihan ch gesen uund ni tatagdaj, Mongoliin baigal orchnii talaar negeehen oilgolttoy bolson gedegt ni ergelzehguy baina.
Tanii huvid bidend uur ulger jishee avahuits humuus baigaa bol door comment heseg deer bichne uu (to avoid cliches, please don't say Chingis Khaan or your mom and pa).