Friday, August 25, 2006

Viva Baabar!

Suuliin uyed Mongolchuud maani neg tiim changa gart atgagdahiig ih husemjleh bolj. Yaj iij baigaad l neg "nuj atgaj" tursun nuhriin mergen uhaan dor ni udirdagduulchih sanaatay. Ter uyed ni l chuham unuuh uher Mongolchuud ni gun noirnoosoo sereed eh nutagtaa baigaa hyataduudiig tsagaan herem hurtel uden hoogood, uursdiin heregtseenii Hummer jeep-neesee busdiig ni uildverleed, ene delhiin buh huniig "tsever baigaliin garaltay Haraa" arhiar ugjih yum baih.

Manai niigemd ene muruudliin ami bohtey baigaagiin hamgiin tod jishee ni yalt ch uguy "Yurunhiilugchiin Zasaglal"-iig demjih uzegdel. Harin ene zasaglal "jinhene orig hiigeed tusgay genitey" Mongolchuudad tohirno gesen notolgoo ni terteeh 8 zuunii umnu delhiin taliig chichruulj baisan Chingis Haan hemeeh domogt eriin gaihamshigt tuuh.

Gehdee tur azna! 8 zuun baitugay 8 sariin umnuh zuil huuchin hemeegddeg bolson unuu uyed ene her "bodot" muruudul ve? Arai "tuuhees iluu domgiig shutdeg" manai Mongolchuud shiljiltiin uyeiin hund hetsuu baidliig dan gants parliament-iin zasaglald tohood urid umnu ni turshigdaj uzeeguyg ni dalimduulj yurunhiilugchiin zasaglaliig demjeed baigaa yum bish biz?


Unuudur olloo deerees yag ene talaar shuud bish bolovch yurunhiiduu toiruu zamaar tailbarlah gej oroldson Baabar-iin niitleliig unshsanaa end tavilaa:


Сайн хvний эрэлд

XIX зууны эцсээр Отто фон Бисмарк Германы канцлер болжээ. Тvvний нэр "тємєр канцлер" хэмээн тvvхэнд vлдсэн юм. Тэрээр дайн хийж байсан, гэхдээ байлдаанч гэ­дэг утгаараа ийм цол аваагvй юм. Напалеон нэгдсэн Европ байгуулах гэж дайтаж байсан бол Бисмарк юун тvрvvн Европт тэнцвэрийн байдал тогтоох гэж дайн хийж байжээ. Yнэхээр Напалеоны нэгдсэн Европ нь тэр vедээ нєхцєл нь бvрэлдээгvй байсан эртэдсэн санаархал байсан бол
Бисмаркийнх цагаа олсон, бо­дит, хэн нэгний хэт давамгайлал нь Европт тєдийгvй дэлхийд хортой тусах учир тvvнийг сєргєсєн бодлого байлаа. Тиймээс “бодит бодлого" гэсэн улс тєрийн нэр томъёо тvvнээс анхлан гарч, эдvгээ дэлхийн тєрийн бодлогын гол хvчин зvйлийн нэг болсон байна. Бисмаркийн "хvчний тэнцвэр" бодлогыг судалдаг профессор Киссинжэр 1972 онд АНУ-ын аюулгvй байдлын болон гадаад бодлогыг толгойлох болсноор Москва, Бээжинд хоёуланд нь ерєнхийлєгчєє айлчлуулж, улмаар Вьетнамын дайныг зогсоож чадсан, vvгээрээ ч єєртєє Нобелийн шагнал авч vлджээ.

Тухайн vед хvчний тэнцвэрийн ойлголтгvй монголчууд хvйтэн дайны нэг тал дээр нь идэвхийлэн бvжиглэж байхад солонгосчууд Орос, Хятадын зєрчлєєс, Югославчууд Америк, Зєвлєлтийн зєрчлєєс єєртєє тэнцвэрийн баланс барьж хожиж байв. Єдгєє Хойд Солонгос туйлдаж, Югослав тарж алга бол­сон нь тэнцвэрийн гадаад баланс барьж байснаас биш, харин ч га­даад баланс нь єєрсдєєс нь vл хамааран алга болохоор vvнд тохируулж тогтоож байсан дотоод тэнцвэргvй баланс нь хэлбийж далжийн сvйрэл буй болгосон хэрэг.

Тэнцвэрийн баланс нийгмийг тогтвортой тєдийгvй илvvтэй шудрага, хууль номонд нь авч явдаг юм байна гэсэн vнэнтэй хvн тєрєлхтєн улам улам зохицон хvлээн зєвшєєрч байна. Энд саяхан болсон Германы сонгуулийн vр дvн цорын ганц жишээ нь бишээ. Маш олон оронд сонгуулийн vр дvн болгон ийм дvн vзvvлж хамтарч тєр барих мєртєє биендээ хатуу хяналт тогтоох хэлбэр улам тvгээмэл болж байна. Монголчууд 1990 онд анх удаа чєлєєт сонгуульд оролцлоо. Инерцээрээ Ху намдаа єгсєн. 1992 онд шилжилтийн хvндрэлийг шинэ хvчнvvдийн дэмий ярианаас болсон гэж vзээд Ху-аа бvр ч ихээр хайрлалаа. 1996 онд урам нь хугарсан сонгогчид Ардчилсан хvчинд хандав. Тэр vед Тєрийн шийдвэр 66 хувиар гардаг байтал завсар нь ганц суудал дутааж ганцаар шийдэх эрхийг нь бас хязгаарлаж бай­сан юм. Чухам vvний буянгаар нэг нь хэт давамгайлж чадахгvй учир нєгєє нь бvрэн хяналтаа тогтоож аваад Тєрийн хазгай гишгэдэл бол­гон олны нvдэнд томруулдаг шилээр тусдаг болжээ.

Тєрийн алдаа дутагдал болгон ил тод гараад байхаар энэ бол тєр хямарч тvмэн ядуурч байгаагийн шалтгаан гэж vзсэн монголчууд 2000 оны сонгуулиар бvх эрхийг нэг талд нь нааж орхив. Улс яаж дампуурч, авилга хээл хахууль хэрхэн томорч єнчин хvvхдийн сvvлчийн зvсэм талхыг булааж байсан ялзарсан тєр 2000-2004 оны хооронд тогтож байсны vнэний зах зухыг сvvлчийн сонгуулийн буянгаар хvмvvс харж эхэллээ. Яагаад гэвэл 2004 оны сонгууль хvчнvvдийг тэнцvvлж єгсєн юм. Хэнд нь ч давамгай эрх єгєєгуй мєртєє хэнийг нь ч эрх мэдлээр дутаасангvй. Хэрэв чингээгvй бол vгvй наад зах нь олны хєрєнгийг хуйгaap нь хусаж амташсан нєхєр шоронд биш индэр дээр энгэртээ баатрын таван хошуу санжигануулаад явж байх байлаа. Энэ бол мєсєн уулын дєнгєж vзvvр нь, цаана нь юу нуугдана гээч.

Хоёуланд нь тэнцvv эрх єгчихєєр хамтраад хуйвалдаж цусалцгааж байна, тэр vнэн. Гэхдээ тэр болгоныг нь шахам бид сонсож vзэж vгvйдээ л муу новшид дахиж хууртахгvй дээ гэсэн бодол хvмvvст тєрж байна. Энэ нь огт мэдээгvй байхад нь хамаг юмыг нь цєлмєчихснийг хожим єнгєрсєн хойно нь дуулж vстэй толгойгоо vгтээж байснаас хавьгvй дээр биш vv. Эсвэл хамгийгаа цєлмvvлчхээд дээр нь тэр луйварчнаа хайрлаж энхрийлж, бєгсийг нь долоох гэж уралдаж байсан нь дээр юм уу!
МАХН, АН хоёр манай нийгмийг єєрчилж шинэчлэн хvн тєрєлхтний жишигт хvргэхэд vнэлж баршгvй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга тех­ник сурц нь улам адил болон улс тєрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос vгvй хэсэг толгойлогчийн эрх ашигт vйлчилдэг єрсєлдєгч мафи бvлэглэлvvд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр намын аль алины нь єдгєє улс тєрийн vvрэг ролио дуусгасан учир Монголын ирээдvй улс тєрийн ши­нэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна.

Гэвч нэгдсэн Европыг Напалеон 200 жилээр тvрvvлж сэтгэн бодит бус бодлого явуулж сvйрч байсан бол Бисмарк ердєє л "бодит бод­лого" гэгчийг явуулж байснаар амьдралд илvv бодит байсан тухай дээр єгvvлсэн. Хоёр нам улс тєрийн хувьд хичнээн дампуурсан ч бай аль алин нь зайгаа тавьж єгєєгvй л бай­на. Энэ бол єнєєгийн бодит байдал. Энэ байдал цаашид ч хэдэн жил vргэлжлэх биз. Хvмvvс хоёуланд нь дургvйцэж байна. Гэхдээ "оронд нь хэн байгаа юм бэ?" гэдэг асуултыг хvн болгон тавьж хэн ч товтой хариу олж чадахгvй байгаа нь манай єнєєгийн "бодит vнэн"! "Годоог хvлээх нь" хэмээх дэлхийн сонгодог жvжиг бий. Бекетийн зохиол. Тэнд хэдэн хvн Годоо хэмээх сайн хvнийг хvлээгээд л суудаг. Ганц ярьж хийдэг, цаг єнгєрєєдєг юм нь Годоо хэзээ хvрээд ирэх вэ гэдэг асуудал. Гэтэл Годоо нь хэзээ ч ирэхгvйгээр барахгvй ерєєс тийм хvн байдаг эсэх нь эргэлзээтэй. Манай ард тvмэн хэзээ ч ирэхгvй, аягvй бол огтоос vгvй Го­доо хэмээх сайн хvнийг ирэхийг олон жил хvлээн сууна.

Тэр сайн хvнээр тєрєє бариулаад, депутат, ерєнхийлєгч болгон сонгоод дараа нь нэг мєсєн жаргаж хэвтэх мєрєєдєл. Гэтэл амьдрал дээр сайн хvн гэж байдаггvй, сайн тогтоц л гэж бий. Бидэнд єнєєдєр муу тогтоц дээр гараад ирсэн муу хvмvvсийн тэнцвэрийн баланс нь сайн юм. Муу юмнаас ургасан ганц гайгvй нь л энэ. Муу хvмvvс (дивтаат болчихсон бол муу л хvн байж таараа шvv дээ!) энэ тэнцвэрийг алдагдуулан єєрийн бvлэглэлдээ бvрэн эрх авах гэж биеэ гоён диваажингийн амлалтаа амандаа багтааж чадахгvй сагуулан бєєлжиж явна. Мафийн нєгєє бvлэглэлийн горьлогчоо газар доор ортол нь доош нь хийж байгаа биз? Сайн хvн гэж байхгvй, сайн тогтоц л гэж бий, мєн муу хvн гэж байхгvй муу тогтоц л бий. Нэгэнт Годоо гэгч ерєєсєє байхгvй юм бол "бодит бодлого" баримтлан мафийн хоёр бvлэглэлийн хоорондын эцсийн тэнцвэрийг л барин алийг нь ч "тєгс ялалтанд" vл хvргэх нь жирийн иргэнд хамгийн хожоотой зvйл болно. Нэгэнт эл хоёроос єєр цаана нь сонгочмоор юу ч байхгvй учраас нийт бvлэглэлийн хувьд нь тоон тэнцвэр буй болгох нь єлзийтэй мэт.

Улс тєрийн цоо шинэ хvчнийг буй болгох хэрэггэй гэдэг бодит шаардлага мєн боловч єнєєдєртєє бодит байдал биш. Байгаа бодит зvйл маань эл хоёр нам. Яг єнєєдєртєє хоёр бvлэглэл тэнцвэрээ хадгалж байгаа нь бодит vнэн. 2004 оны сонгуулийн дvнг "Хаан сонголт" гэж нэрлэсэн нь жи­рийн ч хэрэг биш шvv. Урьдынх шиг сонгуулийн ганц єдєр нvvр єгчихєєд маргаашаас нь дєрвєн жил бєгс vнэртэж суухгvй, харин худлаа ч гэсэн харж vзнэ гэсэн амлалттай инээмсгэлэл дvvрэн малигар нvvрнvvдийг vргэлж харж сонсож суух нь огтоос байхгvй Годоог хvлээж суугаа бидэндээ ядахнаа л кайф биш vv! 2006 оны наймдугаар сарын 24.

Б. Баабар

Ардын эрх сонин 163 /441/