Sunday, May 01, 2005

May 2

Єнєєдєр 5 сарын 2-ны єдєр. Зарим хvмvvсийн хувьд бол зvгээр энгийн л нэг єдєр байх л даа. Гэхдээ миний хувьд бол арай жаахан онцлог

Энэ єдрийг тvvхийн шарласан хуудаснаас сєхєн харвал...

1933 - Алдарт Лох Нессийн мангасын орчин vеийн хувилбар нь vзэгдэв
1945 - Зєвлєлтийн цэргvvд Рейхстаг дээр тугаа мандуулан Берлинийг эзлэн авснаа тунхагласан бєгєєд Итали дахь Германы зэвсэгт хvчин бууж єгєв
1945 - Манж Го хэмээх тоглоомын бvгд найрамдах улсын хамгийн сvvлчийн шуудангийн марк худалдаанд гарчээ
1952 - Анхны зорчигч тээврийн Комет хэмээх тийрэлтэт хєдєлгvvрт онгоц нислэг vйлджээ
1953 – Иорданы хаан Хуссейн хаан ширээнд суужээ
1972 – Ховрой найруулагч Стивен Спилбергийн The Jaws хэмээх алдарт кино нь зураг авалтаа эхэлжээ
1997 – Консервативчуудын 18 жилийн ноёрхлыг Лейбористууд нураан Тони Блейр Их Британы Ерєнхий Сайд болсон байна. Дашрамд дурдахад тухайн vедээ 44-тэй байсан Блейр Британид сvvлийн 185 жилд гарсан хамгийн залуу Ерєнхий Сайд болсон байна
1998 – Европын Холбооны мєнгєний (Еврогийн) бодлогыг тодорхойлон хэрэгжvvлэхийн тулд Бруссельд Европын Тєв Банк байгуулагдсан байна

гэх мэт чухал vйл явдлууд тохиожээ.

Харин энэ єдєр ямар ямар алдартангууд тєрсєн юм бол оо?

1729 – Оросын хатан хаан II Екетарина
1881 – Анти-большевик Александр Керенский
1892 – Дэлхийн I дайны vед онгоцон дээрээсээ бужигнуулж байсан Германы нисгэгч “Улаан Барон” буюу Манфред фон Рихтхофен
1942 – Олон Улсын Олимпийн Хорооны Ерєнхийлєгч Бельгийн Жак Рогге
1955 – Алдарт загвар зохион бvтээгч Донотелла Версаче
1961 – Английн алдарт снукерчин Стив Жеймс
1975 – Миний хамгийн дуртай хєлбємбєгчин Девид Бекхам

За яахав иймэрхvv нєхдvvд мэндэлсэн юм байж. Тэгвэл ямар алдартай нєхдvvд нь чад хийв ээ?

1519 – Паган Леонардо да Винчи
1957 – Paranoid сенаторч Жозеф Маккарти
1972 – FBI-ийн толгой агсан Эдгар Хувер

Энэ єдєр тэмдэглэдэг томоохон баярууд

Польшид Тугны Єдєр
Харин Исламын шашинтуудын хувьд Мухаммедийн тєрсєн єдрийг тэмдэглэнэ. Гэхдээ ихэнх эх сурвалж тvvнийг 4 сарын 20-нд тєрсєн гэдэг юм билээ. Яаж байгаа юм бол бvv мэд…

0 comments: