Tuesday, May 10, 2005

Монгол Улсад Учрах Гадаад Аюул

Саяхан Герегийн Афин хотноо болж өнгөрсөн олимпийн тоглолтыг миний бие ихэд шимтэн үзсэн бөгөөд Монгол Улсынхаа тамирчдыг ямаршуухан оролцох бол гэж бодохоос шөнө ч нойр хүрэхгүй интернэт манаж суусан юм. Технологи гэж гайхамшигтай зүйл юм хойно манай Цагаанбаатарын хариу ч тэр дорхноо компьютерийн дэлгэц дээр зурайв. Гэтэл нэгэн өгүүлбэр миний баярлаж хөөрч байсан сэтгэл рүү минь хүйтэн ус цацчихсан мэт унтраачихаж билээ. Тэрхүү ганц марзан өгүүлбэр нь нэр хүндтэй Yahoo-ийн веб сайтны спортын булан дээр байсан бөгөөд тэндээ: “Одоогийн байдлаар өнгөрсөн Олимпийн нэгэн адил АНУ, ОХУ, Хятад гэсэн гурван гүрэн медалийнхаа тоогоор ана мана үзэлцэж байгаа боловч тэдний хойноос Монгол, Эстони мэтийн жижиг орнууд цөөн ч гэсэн медалтайгаар нэхэж явна” гэхшүүхэн авч өгнө. Энд өгүүлсэн тэрхүү “жижиг” хэмээх үг юуг өгүүлнэ вэ. Магадгүй энэхүү мэдээллийг бэлтгэсэн сурвалжлагч нь тухайн үедээ анзаараагүй буюу мэргэжлийн алдаа гаргасан байж болно, аль эсвэл энэ нь бидний байж байгаа царай нь юм болов уу. За юутай ч гэсэн жижиг улсыг тодорхойлсон америк судлаач Маршалл Сингерийн тодорхойлолтыг авч үзье. Тэрээр үүнийгээ хүчний тухай үзэл баримтлалтай холбон тайлбарласан бөгөөд нийгмийн баялаг, нийгмийн байгуулал, статус болон хүсэл эрмэлзэл гэсэн дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсгийг нь гол шалгуураа болгон авсан байдаг. Тэрээр цааш нь өгүүлэхдээ жижиг улсад гэдэг нь эдгээр шалгууруудын аль нэг, эсвэл бүгдээрээ дутагддаг ажээ. Үүнээс үзэхүл бид чинь нээрээ “жижиг” улс ажээ. Тэгэхээр нэгэнт л “жижиг” улс юм хойно аюулд өртөмтгий байх нь зүйн ёсны хэрэг. Харин тэрхүү аюул гээд байгаа зүйл нь бидэнд ямаршуухан байдлаар заналхйилэх юм бэ?

Бидэнд учирч болох аюул заналхийлэл ерөнхийдөө 4 янзын байдлаар тусч болохоор байна. Үүнд:

1. Санхүү-эдийн засгийн аюул буюу бүс нутаг аль эсвэл дэлхий дахины эдийн засаг хямарснаас болж бидэнд учирч болох аюул. Үүний хамгийн тод жишээ нь Азийн Хямрал байна. Энэхүү хямралаас нь болж дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнэ унаж бид мэтийн зутруухан нөхдүүдэд ямаршуухан хүнд туссаныг лав мартаагүй л байх..
2. Улс төрийн аюул буюу глобалчлал, интернэтээр дамжин мафи, мөнгө угаах зэрэг зүйлс газар аван улсын дотоод тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх.
3. Соёл иргэншилд учирч буй аюул буюу их гүрний соёл иргэншлийн хэт их түрэлтээс болж “жижиг” улсын соёл иргэншил мөхөх.
4. Өөрийг нь тойрон хүрээлсэн их гүрнүүдийн ашиг сонирхлын бай болох аюул. Өөрөөр хэлбэл өөрийн “их гүрний” статусаараа далайлган “жижиг” улсуудыг улан дороо гишгэх явдал.

Энэ бүгдээс ургуулан бодоход бид чинь туйлын эмзэг (fragile) улс орон бөгөөд үүндээ тохирсон гадаад бодлого явуулах ёстой. Үгүй бол дээр дурдсан дөрвөн аюул бидний юу юугүй заналхийлж байгаа бөгөөд зарим нь бараг хаалга тогшчихсон хаяанд байгаа гэдгийг мартаж болохгүй.

3 comments:

Deegii said...

ZA yunii umnu iim yum bicheh medlegtei bolon huseltei zaluuchuud mongold maani baigaad bi huvidaa ih bayartai bainaa. Tuvshindee bayar hurgeye!

MInii huviin bodol gevel chinii bichsen ene buh ayuluud bol zailshgui l uchrah yostoi ayuluud gej sanaj baina. Harin bid 2 zuiliig l ene buhend medej baih yostoi.

1rt- undesten gedeg utgaa, gazar nutgaa hadgalaj yavah.

2rt- ene auyluudiin avchirch baigaa sain taluudiig yaj uurtuu naalduulj uldeh ve gedeg tal deer bodoh heregtei baih.

Jishee ni ediin zasgiin dependent baidal bidniig hyamrald urtuh tom ersdeliig avchirch baigaa ch nuguu talaar ene ni bas bidend olon bolomj gargaj irj baigaa. tuuniig herhen ashiglah ve gedeg deer ni l helehteh heregtei baih.

ZA! Amjilt huseye!

Laura-s

Enko said...

AAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA Hudlaa hudlaa, Laura ch gene uu, Tuvshin ch gene uu? Mongold uchrah ayuliin sain muu tal ch gene uu? AAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA hudlaa hudlaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa.

Nick said...

AAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA Hudlaa hudlaa, Laura ch gene uu, Tuvshin ch gene uu? Mongold uchrah ayuliin sain muu tal ch gene uu? AAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA hudlaa hudlaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa.